x

Торгуулиа төлөөгүй 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасчээ

Авто тээврийн үндэсний төвийн Мэдээлэл технологийн хэлтсийн программ хангамжийн менежер Д.Өсөрбаяр:

-"Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг өнгөрсөн онд суурилуулж эхэлсэн.

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ. 

Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх,  аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой.
2023 онд нийт тэврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулахаар төлөвлөсөн ч амжаагүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,208,891 тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээ авсан буюу хэрэгжилт 96 хувьтай байна.

Харин сүүлийн таван жилд огт үзлэг, оношилгоонд хамрагдаагүй, торгууль төлөөгүй 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассан" хэмээн  мэдээлэв. 

50-иас дээш удаа дүрэм зөрчсөн 3000 гаруй жолооч байна

Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Г.Хулан:

-“Цахим гэрчилгээг үнэ төлбөргүйгээр нааж байна. Цаашид өөрчлөгдөх эсэхийг мэдэхгүй байна. Хуулиар зохицуулна.
Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд цахим гэрчилгээ наалгах гэсэн тээврийн хэрэгслийн дараалал их байна. Эдгээр төвүүдээс харьяалал харгалзахгүйгээр цахим гэрчилгээгээ авч болно. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээ наалгасны дараа ч торгуулиа төлөх боломжтой тул ямар нэгэн шаардлага тавихгүйгээр гэрчилгээг олгож байна.

Нэг тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгоход тав орчим минут зарцуулдаг тул хүндрэл үүсэхгүй, хурдан үйлчлэх боломжтой” гэв.

Одоогийн торгууль төлөөгүй дүн 90 гаруй тэрбум төгрөг болж хуримтлагджээ. 50-иас дээш удаа дүрэм зөрчсөн 3000 гаруй жолооч байна. Эдгээр шалтгааны улмаас сүүлийн таван жил торгууль төлөөгүй, үзлэгт хамрагдаагүй нийт 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасжээ. Энэ хүмүүсийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум гаруй төгрөг болсон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-"Энэ оноос жолооч автомашины торгуулиа 15 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлнө. 15 хоногт багтааж төлөөгүй бол торгуулийг 50 хувиар нэмэгдүүлнэ. Нэмэгдүүлсэн торгуулийг төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэж, төлүүлнэ" гэв.  Харин 2024 оны 1-р сарын 1-нээс өмнө гаргасан зөрчлийн торгуульд хамаарахгүй аж.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас сүүлийн таван жилд 111 хүн амиа алдсан. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, торгуулийг заавал төлүүлдэг, хариуцлага хүлээлгэдэг байх нь дараагийн эрсдэлээс сэргийлэх үндэс болно. Бусад улс орнууд торгуулийг төлүүлдэг, төлөөгүй бол тухайн хүний эд хөрөнгө, цалин хөлснөөс албадан гаргуулдаг, жолоодох эрхийг хасдаг, тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарладаг. Ийм зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байна. 

Согтуугаар жолоо барьсан эхний тохиолдлоор эрхийг нь хасаж, 7-30 хоног хорино. Харин хоёр дахь тохиолдлоос 2.7-14 сая төгрөгөөр торгож, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорино хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 10 цаг 31 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 10 цаг 33 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 10 цаг 34 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 10 цаг 36 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 10 цаг 38 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 10 цаг 39 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 10 цаг 41 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 10 цаг 42 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 10 цаг 43 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 12 цаг 4 мин ЧУБИ 12 цаг 17 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 12 цаг 47 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 12 цаг 49 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 12 цаг 50 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 12 цаг 51 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 12 цаг 52 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 14 цаг 21 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 14 цаг 22 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 14 цаг 23 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 14 цаг 24 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн...
Top