x

Улаан чулуутад оршин суудаг 2-5 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Улаан-чулуутын хогийн цэг дээр өдөрт 30,000 тонн хог хаягдал очдог гэсэн албан бус мэдээлэл байдаг.

Тэрхүү цэг дээр суурин амьдардаг гэр бүлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй нь харуусалтай.

Хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний хорт хий, угаар ялгарч байдаг тус газарт сургууль, цэцэрлэгийн насны 1800 орчим хүүхэд бүртгэлтэй байна.

Эдгээр хүүхдүүдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамруулан жижигхэн ч гэсэн баярлуулах сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа.

TOMUJIN академиас санаачилсан Луужинтөслийн зорилго нь Монгол улсын эрүүл ахуйгаараа хамгийн ноцтой аюулд байгаа цэгүүдэд эрүүл мэндийн хангамжийг түгээх зорилготой ба Нано Интернэйшнл компани нийгмийн хариуцлагын хүрээнд Луужин төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаа.

Энэхүү төслөөр Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар, Бадрал сангийн эмч, докторуудтай хамтран тус дүүргийн 18-р хороонд байрлах 253-р цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж, ханиад томууны дэгдэлт эхэлсэнтэй холбоотой томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эцэг эхийн сургалт зөвлөгөө байгууллаа.

 

 

Тус үйл ажиллагаагаар нийт 520 гаруй эцэг эхчүүд сургалт зөвлөгөөнд хамрагдаж, 400 гаруй хүүхдүүдэд үзлэг хийж, цаашлаад шаардлагатай эмчилгээнд хамруулах аж.

Нано интернэйшнл компанийн зүгээс дэлхийн шилдэг брэндүүд болох Lifebuoy брэнд, хүүхэд бүрийн дуртай 100% байгалийн гаралтай Агуша, Fruit-tella, бусад брэндээрээ ивээн тэтгэн үзлэгт хамрагдсан хүүхэд бүрд гарын бэлэг гардуулж нэгэн өдрийг бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндийн манаанд зогсож өнгөрүүллээ.  

 

 

 

Нано интернэйшнл компани нь жил бүр нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах, уриалан дуудах, нийгмийн хариуцлагатай олон ажлуудыг хийж нийгэмд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. Төслийг цаашид хэрэгжүүлэх TOMUJIN академийн Бид эрүүл Монголын ирээдүйн зүгт сайн үйлсийн аянд дахин хувь нэмрээ оруулан ажиллахад таатай байгаагаа дурдлаа. 

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 3 цаг 12 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 3 цаг 13 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 3 цаг 16 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 3 цаг 22 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 3 цаг 23 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 3 цаг 25 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 3 цаг 30 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 3 цаг 31 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 3 цаг 32 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 3 цаг 34 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 3 цаг 39 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 3 цаг 40 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 3 цаг 41 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 3 цаг 42 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 4 цаг 50 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 4 цаг 59 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 5 цаг 9 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 5 цаг 19 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 5 цаг 24 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 5 цаг 29 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top