Засгийн Газрын хуралдаанаар өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, үйлдвэрийн байрыг өргөтгөх шинэчлэх, хаяг байршлаа өөрчилсөн гэсэн шалтгаанаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариу тайлбар ирүүлсэн 32 аж ахуйн нэгжид энэ онд багтаан хяналт шалгалт явуулах шийдвэр гарчээ. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газраас эдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзжээ.
Уулзалтын үеэр Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн талаар танилцуулж, ирэх оны эхний улиралд зохион байгуулах хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийг сунгах нөхцөл, шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлнэ гэдгийг анхааруулсан байна
Засгийн газрын “Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим apга хэмжээний тухай” 46 дугаар тогтоол, Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврын хүрээнд энэ онд улсын хэмжээнд согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж 16 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН



