x

Х.Нямбаатар: ААН-үүдээс гаргасан хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх санал хүсэлтийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид дунд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлээд жил хагасын хугацаа өнгөрөөд байна.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, санал солилцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-"Нийслэлийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулна. Хүлэмжийн аж ахуй, агуулах, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжид судлан, боломжит байдлаар шийдвэрлэнэ.

Аж ахуйн нэгжүүдийн зүгээс хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан санал хүсэлтүүдийг ямагт дэмжин ажиллана. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх талаар хамтран ажиллах боломжтой" гэв.

зураг

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш 1,857 аж ахуйн нэгж, иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн байна.

Мөн энэ онд 175  мянган тонн төмс, 185  мянган тонн хүнсний ногоо хураан авч, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ. Сонгино, саримс, лууван болон өндөгний хангамж 3-12 хувиар өсөж, хүлэмжийн ногоо 27, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл зургаан хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

зураг

Уулзалтад оролцсон “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, баялаг бүтээгчдийн зүгээс үйлдвэрийн зориулалттай газрын асуудал, барилгын зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэрийн дэд бүтэц бий болгох, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай санал хүсэлт дэвшүүлсэн байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй хүний нөөцийн дутагдал, татварын дарамтын асуудлыг хөндөн хэлэлцлээ.

зураг

Хотын дарга үйлдвэрийн зориулалттай барилгын зөвшөөрөл, газрын асуудлыг онцгойлон анхаарч, боломжит хувилбараар цаг алдалгүй шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлжээ.

2023 он гарснаас хойш хүнсний салбарт олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх болон мах боловсруулах, бяслаг үйлдвэрлэх 11 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. Мөн махны экспортоос 277 сая ам.долларын орлого олж, хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурчээ. Ингэснээр гадаадаас нэг тэрбум гаруй ам доллароор хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс энэ жил 120 сая орчим ам долларыг эх орондоо үлдээх боломж бүрдсэн байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 31 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 34 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 39 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 42 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 45 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 48 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 50 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 цаг 36 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 16 цаг 39 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 16 цаг 39 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 16 цаг 41 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 43 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 16 цаг 45 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 16 цаг 46 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 16 цаг 47 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 16 цаг 48 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 18 цаг 9 мин ЧУБИ 18 цаг 23 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 52 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 18 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top