x

Ч.Эрдэнэчимэг: 6-7 жилээр тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг таван жилийн цалингаар өөрчлөн тогтоож байна

Ирэх оноос Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр тогтоолгосон дундаж жилийг өөрчлөх зохицуулалт ороод байгаа юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Ч.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Он гараад Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн онцлог юу байгаа талаар тодруулъя?

-Нийгмийн даатгалын багц хууль 30 дахь жилийнхээ нүүрэн дээр шинээр шинэчлэн найруулга хийгдэж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Өмнө нь нийгмийн даатгалын асуудлыг салбар салбарын 50, 60 хуулийн заалтыг нэгтгэж нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлж ирсэн.

Харин одоо бол нийгмийн даатгалын асуудлыг багц хуулиар шийдвэрлэх зарчмаар хийгдэж байгаагаараа онцлог. Мэдээж цоо шинэ хууль биш. 30 жилийн түүхэнд амьдрал, практик дээр шийдвэрлэгдэж болохгүй, хуульд тусгагдаагүй байсан асуудлуудыг тусгаж өгсөн. Мөн дээр нь нийгмийн даатгалын хуримтлал үүсгэх, эв санааны нэгдлээс хуримтлалын зарчимд шилжих зэрэг үзэл санааны хувьд шинэ түвшинд гарч байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хууль гэж шинээр батлагдсан. Үүнд нийгмийн даатгалын орлого бүрдүүлэлттэй холбоотой, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцооны асуудал, хариуцлага тооцох, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэмжийн тухай хууль гэж төрөлжүүлээд багцалж өгснөөрөө онцлогтой. Дээр нь хамрах хүрээний хувьд Засгийн газрын тогтоол журмаар зохицуулагдаж байсан, чиглэл, зөвлөмжөөр хэрэгжүүлж байсан ажлуудыг ерөнхий хууль руугаа тусгаж өгсөн.

-Тэтгэвэр авагчдын хувьд ямар өөрчлөлт орчихов?

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн гуравдугаар заалтыг хэрэгжүүлэхийн тулд 2019-2023 оны хооронд зургаа, долоон жилийн дундаж цалингаар тэтгэврээ бодуулсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг таван жилийн цалингаар өөрчлөн тогтоох ажил хийгдэж байна.

Учир нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олгох тэтгэврийг 2023 оны арванхоёрдугаар сард бэлтгэж явуулдаг. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авагчдын гар дээр тухайн сарын 1-ний өдөр тэтгэвэр нь байхын тулд өмнөх сард бэлтгэж явуулдаг. Тиймээс хугацаа алдахгүй, иргэдийг чирэгдүүлэхгүй, хуулийг шууд хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу иргэдийн дундаж цалинг 2019-2023 онд тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн дундаж цалинг таван жилээр өөрчлөн тогтоолт хийж, иргэдэд мэдээлэл өгөөд шуурхай ажиллаад явж байна.

-Таван жил болсноор иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Бодолт хийлгэснээр тэтгэвэр нь нэмэгдэхгүй буурах ч хүмүүс бий. Нэмэгдэх ч хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн ажилласан жил, дундаж цалин, асуудлууд өөр байгаа шүү дээ. Дундаж цалин сонгоогүй, эсвэл дундаж цалин бага хүмүүсийнх нэмэгдэхгүй. Нөгөө талаар долоон жил дотроосоо эхний цалин нь өндөр, эсвэл сүүлийн оных нь цалин өндөр, дундаа доод хэмжээгээр төлсөн хүмүүсийнх буурах хандлагатай байгаа. Энэ бодолтыг хийхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс шууд программаар автоматаар бодогдож байгаа дүн. Иргэдэд ч гэсэн мэдээллийг хурдан өгөх, өөрчлөн тогтоолтыг шуурхай мэдээлэхийн тулд бид аль болох цахимаар үйлчилгээ үзүүлж байна. Тэгэхээр иргэд программаас аль нь өндөр вэ гэдгийг сонгох боломжтой.

Долоон жил дотроо өссөн, буурсан цалинтай хүмүүст буурах хандлагатай байгаа. Энэ тохиолдолд тэтгэврийг хуучин олгож байснаар нь олгоно.

-Ямар хүмүүсийнх нэмэгдэх вэ?

-Жигд өсөлттэй авсан цалинтай хүмүүсийн тэтгэвэр өснө. Ялангуяа төрийн албан хаагчид. Засгийн газрын тогтоолоор цалин нэмэгддэг хүмүүс шүү дээ. Цалин нь жигд өсөөд явж байсан хүмүүсийнх нэмэгдэнэ.

Энэ өөрчлөлтийг хоёр янзаар хийж байгаа. Эхний бүлэг хүмүүс өөрийнхөө сонгосон нь зургаа, долоон жилийн цалин дотроосоо аль өндөр таван жилийг сонгох боломжтой. Үүнийг нь бид шууд газар дээр нь бодолтыг хийгээд өгчхөж байна. Үүнээс гадна тэтгэвэр тогтоолгочихсон байгаа зургаа, долоон жилээ болиод өөр үеийн таван жилийг сонгох сонирхолтой хүмүүс бий. Ийм хүмүүс хэлтэс дээр биечлэн ирж хүсэлтээ өгнө. Өгөхдөө өөр сонгох таван жилээ тодорхойлоод И-Монголиа юм уу бар кодтой QR лавлагааг И-Монголиас авч сонголтоо хийгээд өөрчлүүлэх боломжтой. Энэ сонголт бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хийгдэнэ.

-Иргэд бодолтоо хийлгэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Тэтгэврийн материалыг бид цахимаар болон цаасан хэлбэрээр хүлээж авч байна. Харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр биеэр хүрээд ирж байгаа хүмүүст тэр дор нь өргөдлийн маягт бөглүүлээд үйлчилгээгээ үзүүлж байна. Цахимаар бол daatguulagch.ndaatgal.mn сайтаар ороод хүсэлтээ өгч болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 32 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 35 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 40 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 44 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 46 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 49 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 52 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 цаг 37 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 16 цаг 40 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 16 цаг 40 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 16 цаг 43 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 45 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 16 цаг 46 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 16 цаг 48 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 16 цаг 49 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 16 цаг 50 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 18 цаг 11 мин ЧУБИ 18 цаг 24 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 54 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 18 цаг 56 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top