x

Зөөврийн хүлэмж ашиглан, хуурай аргаар явган хүний зам тавьж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж буй. Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүй байх зорилгоор зөөврийн хүлэмж ашиглаж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулахаар болсон. Үүний нэг хэсэг болох 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, 3 метр өргөнтэй явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил аравдугаар сард эхэлсэн. Явган хүний замыг тавихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийг иж бүрэн хийж, шилэн кабелийг сувагчлах юм.

УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:

-Манай улсын цаг агаарын онцлогоос хамаарч бүтээн байгуулалтын улирал богино байдаг. Тухайн хугацаанд худалдан авах ажиллагаа, бараа материалын нийлүүлэлт зэрэг цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалаад бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хэмжээнд хүртэл гүйцэтгэх боломжгүйд хүрдэг. Тиймээс энэ жилийн хувьд хүйтний улиралд бүтээн байгуулалтыг удаашруулахгүйн тулд бага оврын хүлэмж, халаагч ашиглан, хуурай технологиор явган хүний зам тавин туршиж байна. Энэ туршилт амжилттай болбол дараагийн жилүүдэд бид цаг алдахгүй бөгөөд цаашлаад тохижилт, бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүд ажиллах хүч, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Явган хүний замын хүртээмж нь авто замын түгжрэлд нөлөөлөх нэг хүчин зүйл болдог учраас нийслэлийн зүгээс явган хүний замыг нэмэгдүүлэх, сайжруулахад онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн оноос хойш 100,000 орчим ам метр явган хүний замыг өргөтгөн, шинэчлээд байна.

"Тасо" ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Батсуурь:

-Урьдчилан бэлдсэн талбайд, евро стандартын дагуу явган хүний зам тавих ажлыг гүйцэтгэж байна. Явган хүн зорчиход халтирахгүй байх үүднээс үйлдвэрийн аргаар, технологийн дагуу байгалийн чулууг боловсруулж хийсэн хавтанг ашиглаж байгаа. Цемент, бетон ашиглахгүйгээр хуурай аргаар, евро стандартын дагуу хийж байгаа учраас дулааны улирал эхэлсэн ч явган зам хагарч, цуурахгүй. Энэ эрсдэлийг тооцон, төлөвлөж хийсэн. Дөрвөн бригад хоёр, хоёр ээлжээр ажиллаж, ажлаа аль болох эрчимжүүлэн ажиллаж байна хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 33 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 36 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 41 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 44 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 47 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 50 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 52 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 16 цаг 41 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 16 цаг 41 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 16 цаг 43 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 45 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 16 цаг 47 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 16 цаг 48 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 16 цаг 49 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 16 цаг 50 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 18 цаг 11 мин ЧУБИ 18 цаг 25 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 54 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 18 цаг 57 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top