x

Д.Отгонсүрэн: Хуурай боомтыг эхний ээлжид Замын-Үүд, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн байршилд байгуулна

Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа 2023 онд ямар гол ажлыг хийсэн бэ?

-Монгол Улсын Далайн захиргаа 2023 онд Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийн хүрээнд Далай ашиглах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилласан. Шинээр 189 хөлөг онгоцыг бүртгэж, хяналт хийсэн.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын далбааг мандуулсан 281 хөлөг онгоц их далайд аялж, олон улсын худалдааны эргэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ачаа тээвэрлэж байна.

Монгол Улсад буй томоохон гол нууруудад хөвж байгаа бага оврын хөлөг онгоц, усан завь, моторт завьны бүртгэл, хяналтыг хийсэн. Монгол Улсын хэмжээнд 230 гаруй усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Мөн “Хийлдэг завь тоглоом биш”, “Аврах хантааз таны амийг аварна” нөлөөллийн аяныг зохион байгуулж ажиллалаа.

2022 онд усан завиар 38 мянга орчим орчим хүн аялж байсан. Харин 2023 онд 68 мянга гаруй гадаад, дотоодын жуулчид манай улсын усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн байна.

Мөн манай байгууллага далайн боомт далайн боомтын их газрын гүн дэх шууд үргэлжлэл хуурай боомт буюу Олон Улсын тээвэр логистикийн төвийг Монгол Улсад байгуулах асуудлыг хариуцаж ажилладаг.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Ази Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс /АНДНЭЗК/-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт Хөшигийн хөндий, Бичигт, Ховд гэсэн гурван байршлыг нэмж тусгууллаа. Ингээд Монгол Улс цаашдаа нийтдээ найман байршилд хуурай боомт байгуулах бүрэн боломжтой болсон.

Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу Замын-Үүдэд хуурай боомт байгуулах судалгаа шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан.

Ирэх 2024 онд Монгол Улсад анх удаа хуурай боомт Олон Улсын тээвэр, логистикийн төвийг Замын-Үүдэд байгуулна.

-Хуурай боомт байгуулах байршлын тухайд дэлгэрэнгүй танилцуулбал?

-Хуурай боомт гэдэг нь авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн бүхий л төрөл хөгжсөн, ачаа боловсруулах хүчин чадалтай, олон улсын шинж чанартай логистикийн төв юм.

Монгол Улсын импортын ачааны дийлэнх хувь нь БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин Эрээн-Замын-Үүд боомтоор ирдэг.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас далайн боомтоос ачаа бараагаа шуурхай авах хоёр, гуравдагч гарцтай болох бодлогыг баримталж, урд хөрштэйгөө яриа хэлэлцээр хийхээр ажиллаж байна.

Хуурай боомтыг эхний ээлжинд Замын-Үүд, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн байршилд байгуулахаар болсон.

Юун түрүүнд Замын-Үүдийн Бүс нутгийн тээвэр логистикийн төв талбайн хүчин чадлыг өргөтгөж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг бий болгон хуурай боомт байгуулахаар салбар яамнаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.

2024 онд Замын-Үүдэд хуурай боомт, олон улсын тээвэр логистикийн төв байгуулах ажлыг эхэлнэ.

Түүнээс гадна зүүн бүсийн Бичигт боомт нь хятадын Жинжөү далайн боомттой 866 км зайд байрладаг. Тээвэр логистикийн хувьд ачаалал багатай, ачааг шуурхай тээвэрлэх боломжтой.

Чойбалсан-Бичигт чиглэлд зүүн босоо төмөр замтай болсноор ачаа, тээврийн урсгал нэмэгдэж, хуурай боомттой болох юм.

Өнгөрсөн онд Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам ашиглалтад орж, туршилтын тээвэр эхэлсэн.

Тэгэхээр баруун бүсэд Ховд аймагт хуурай боомт байгуулж, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Дээрх байршлуудад Олон Улсын логистикийн төв, хуурай боомт байгуулснаар бүс нутгийн ачааг шуурхай тээвэрлэж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд Монгол Улс өөрсдийн хувь нэмрээ оруулна.

Мөн манай улсын импортын ачаа эргэлтийг шуурхай татан авч, бүтээн байгуулалтын зардал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд эзэлж байгаа тээврийн зардал буурна.

Уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн экспортын ачааг хоёр хөрш рүү шуурхай тээвэрлэж, ачаа тээврийн зардал бууруулахад хуурай боомт том хувь нэмэр оруулна.

-2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил?

-Өнгөрсөн 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Тээврийн долоо хоног” Олон Улсын форумын үеэр гаднын зочид, төлөөлөгчид далайд гарцгүй хэдий ч хөлөг онгоцны нээлттэй бүртгэл хийж байгаа Монгол Улсын сайн туршлагаас хуваалцах саналаа хэлсэн. Энэ хүрээнд бусад оронтой харилцан туршлага солилцож, хамтран ажиллана.

Дотоодын усан тээврийг хөгжүүлэхээр Хөвсгөл нуур, Өгий нуур, Буйр нуурт хяналтын постуудыг үе шаттайгаар байгуулж, тээврийн хэрэгсэлтэй болгох ажлыг үе шаттайгаар хийнэ.

Мөн хуурай боомтуудын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 28 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 31 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 36 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 39 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 42 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 45 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 48 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 16 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 16 цаг 36 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 16 цаг 36 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 16 цаг 39 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 40 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 16 цаг 42 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 16 цаг 44 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 16 цаг 44 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 16 цаг 46 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 18 цаг 6 мин ЧУБИ 18 цаг 20 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 49 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 18 цаг 52 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top