x

ЦЕГ: Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бус, Н.Өнөрцэцэг гэдэг хувь хүнийг шалгаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албанаас албан ёсны мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх:

-"Цагдаагийн байгууллагад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан 2022 оны долдугаар сарын 20, энэ оны 6, 7, 9, 10 дугаар сард эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар түүнийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл/ШЕЗ/ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.

Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар шалгаагүй. Иргэд, хуулийн этгээдээс өргөдөл, гомдол гаргасан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж байгаа юм.

Иргэн Ө-д холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд энэ оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс хойш сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасны дагуу өөрийнх нь ашигладаг гар утас руу удаа дараа залгаж дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Мөн түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх хуудас удаа дараа гардуулан өгсөн боловч хүрэлцэн ирээгүй.

Мөрдөгчийн зүгээс утсаар холбогдоход хүндэтгэн үзэх шалтгаан хэлэлгүйгээр тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасан үндэслэл буюу шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагаас сэтгүүлзүйн салбарыг болон сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй, иргэн Ө гэдэг хувь хүнийг шалгаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Сэтгүүлч нартай холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг. Тухайн сэтгүүлч нар хууль, шүүхийн байгууллагаас дуудсан үед ирж, хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлээд явдаг. Тухайлбал өнгөрсөн сард нэр бүхий төрийн өмчит компанийн удирдлага хоёр сэтгүүлчийн эсрэг гомдол гаргасан. Үүнийг хуулийн дагуу шалгаж, тухайн сэтгүүлч нарын асуудал гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байна гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Энэ үед хоёр сэтгүүлч дуудсан цагт ирж, мэдүүлэг тайлбараа өгч байсан юм.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчимтай. Н.Өнөрцэцэгт мөрдөгч, прокурор, шүүхээс дуудахаар ирэхгүй байх давуу эрх байхгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын хяналт дор явуулдгийг үүгээр мэдээлж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 13 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 18 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 23 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 24 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 26 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 29 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 32 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 2 цаг 16 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 2 цаг 17 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 2 цаг 19 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 2 цаг 22 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 2 цаг 25 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 2 цаг 32 мин Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө 2 цаг 33 мин Сургуулийн төрөлжсөн олимпиадууд 11 сарын 12-28-нд үргэлжилж байна 2 цаг 34 мин Тайланд руу зорчих монгол иргэдэд “Visa-Run” хяналт чангарав 2 цаг 35 мин Богдхан ууланд зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээ авч, хужир тавилаа 2 цаг 44 мин Хуурамч валют солиулахыг завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 44 мин Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна 2 цаг 45 мин МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 3 цаг 14 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top