x

"Хаалга андуурсан" нүүрсний сонсгол харин ч зөвийн үүдийг нээв

Удтал хүлээлгэсэн нүүрсний сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Сонсголыг анх асуудал нь сөхөгдсөн төрийн өмчит “ЭрдэнэсТавантолгой”-гоос биш, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниас эхлүүлсэн нь зарим талаар маргаан дагуулаад байсан билээ. Ялангуяа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс. Учир нь Өмнөговь аймаг нийт хувьцааны 51 хувийг эзэмшдэг “Тавантолгой” хувьцаат компанийн 20 орчим хувийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн, “Ажнай” группийн Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Үүнээсээ болоод “нүүрсний хулгайн” хам хэрэгтэн болчихоод шалгуулж байгаа.

Гэвч өчигдөр эхэлсэн хэлэлцүүлгээс харвал энэ нь тийм ч муу үр дүнд хүргэхгүй бололтой. “Ажнай” Бат-Эрдэнийн хийсэн хэргийг томруулдаг шилээр харуулах зорилготой эхэлсэн сонсголын ажиллагаа том хувьцаа эзэмшигч буюу аймгийн ИТХ-ын шийдвэрүүд лүү эргээд явчих шиг боллоо. Учир нь “Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ нь есөн гишүүнтэй, түүний тав нь 51 хувийн төлөөлөл, дөрөв нь 49 хувийн буюу хувийн хэвшлийн төлөөлөл байдаг. Ер нь бол байсан. (Энэ жилээс 10 гишүүнтэй болсон сураг байна) Тэгэхээр компанийн үйл ажилагаатай холбоотой аливаа шийдвэр олонхийн саналаар гардаг аа гэсэн үг. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг 2009-2011 он хүртэл ТУЗ-ийн даргаар томилох шийдвэр ч гэсэн ТУЗ-өөс гарсан. Яагаад, ямар үндэслэлээр Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар томилсон, хэн санал оруулсан юм бэ? гэхэд ажил хариуцаж байсан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, гишүүдээс хариулт өгөх хүн гарсангүй.

Харин ч эсрэгээрээ “Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн ТУЗ-ийн даргаар ажилласан гурван жилд компани алдагдал хүлээсэн. Уурхайн амнаас Хятадад нийлүүлдэг нүүрсний үнийг нэг ч удаа (2009-2011 он хүртэл) нэмээгүй. Хувийнхаа “Тавантолгой транс”-ийн орлого, ашгийн төлөө л явсан. Хувьцаа эзэмшигчдын ноогдол ашиг, компанийн ашгийг нэмэгдүүлэх талаар юу ч хийгээгүй” гэж ярив. Том хувьцаа эзэмшигчид яагаад юу ч хийгээгүй юм бэ, тэр үед? гэж асуусан чинь хариулах хариулт байхгүй. Яагаад Д.Бат-Эрдэнийг томилсон талаар санаж байгаа ч хүн алга. Ерөнхийдөө л нэг Д.Бат-Эрдэнээс өөр эзэнгүй компани юм шиг л харагдаж байна. “49 хувийн чинь 60-70 хувийг нь Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг болохоороо” гэдэг үгийг хэдэн ч удаа хэлэв. Үлдсэн 70 хувийг эзэмшдэг нөхөд ямар ч хариуцлага хүлээхгүй гэнэ ээ.   

Эцэст Т.Доржханд (Хянан шалгах түр хорооны гишүүн) гишүүн арай гэж нэг гарц, гаргалгаа, шалтгаант холбоог нь олж харав. Ерөөсөө энэ төрийн өмчийн компани гэдэг чинь бүгд дампуурчихсан юм байна. ТУЗ-ийн гишүүн гээд дандаа улстөрчид очоод суучихдаг юм байна. Төрийн өмчийн компаниудыг татан буулгах, хувьчлах хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд манай мэргэн жолоодогч МАН-ын дарга У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын үед хийгдсэн хувийн өмчийг нийгэмчлэх ажиллагааны хойдын дүр зураг тодорхой болов оо гэж. Өнөө цагийн төрийн албан хаагч нар, дарга улстөрчид өмнөхөөсөө илүү чадвартай, ёс суртахуунтай болсон гэх ямар ч баримт, нотолгоо байхгүй. Харин ч илүү авах, идэхийн дон шүгэлсэн авилгачид, хулгайчид төрд суух болсон гэдгийг бол сүүлийн хоёр парламентын хугацаанд гарсан авилгын гэмт хэргүүд, ЖДҮ зээл, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн хэргүүд нотолж байгаа. Нэг хоёроороо ч биш, нийтээрээ, намаараа очоод хулгайлчихсан байгаа шүү дээ.

Тэгээд одоо “Д.Бат-Эрдэнэ хувийнхаа компанийн ашгийн төлөө л явсан, хувьцаат компанийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй” гэж мянга яриад яах юм бэ. Хэн ч байсан мэдээж хувийнхаа өмч хөрөнгөний төлөө явна. УИХ-ын гишүүн байлаа ч тэр. Тэгвэл төрийн компанийн төлөө хэн явах вэ? Төрийн өмч бол эзэнгүй өмч шүү. Төрийн өмчин дээр хэн эрх мэдэлтэй нь эзэн сууж, намдаа, хувьдаа иддэг шүү гэж сүүлийн 20, 30 жил л ярьж байгаа.

Уг нь бол орон нутгийн "Тавантолгой" чинь төрийн өмчит биш, орон нутгийн өмчит компани. Өмчийн эзэн нь Өмнөговь аймгийн засаг захиргаа, ИТХ буюу орон нутгийн иргэд. Тийм болохоор компанид хулгай зэлгий гарсан бол аймгийн ИТХ энд санаа тавих, шалгалт шүүлгээ явуулаад иргэддээ тайлагнах ёстой. Харин яаж яваад УИХ дээр асуудал нь ороод ирсэн бэ гэдгийг өмнө хэлсэн. "Ажнай" Бат-Эрдэнэ гэдэг хүний хийсэн хулгай булхайг тодруулж, томруулж харуулахын тулд л сонсголыг явуулж байх шиг байна.   

Одоо араас нь “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал сонсгол дээр орж ирэхээр чухам юу болох бол? "Тавантолгой" чинь ядаж 49 хувь нь хувийн өмч шүү дээ. Хажуудаа хяналттай. Атал "Эрдэнэс Тавантолгой" чинь бараг 100 хувь төрийн өмч. ТУЗ-ийн гишүүд нь бүгд төрөөс томилогдсон шүү дээ. Хамаг томхулгай чинь тэнд яригдаж байгаа шүү дээ. Ёстой нөгөө “Хүрээний бузрыг ухвал далай” л болох байх. Энэ янзаараа сонсгол ч гэсэн тэр хүртэл үргэлжилж чадах болов уу. Эргэлзээтэй...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 22 цаг 57 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 10 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 21 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top