x

БНСУ-ын хүүхдийн зүрхний шилдэг мэс засалчидтай хамтарна

Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг энэ оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-нд тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд, хөх гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.

Тус эмнэлэг 2013 оноос эхлэн БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж, чадавхийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд халдварт эндокардитаар хүндэрсэн гол судасны хавхлагын төрөлхийн хоёр хавтастай, хүнд зэргийн нарийсал, дутагдалтай хүүхэд болон гол судасны уруудах хэсгийн хүнд зэргийн нарийсал, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушгины артерийн хавхлагын гажиг зэрэг оноштой гурван сартайгаас 17 хүртэлх насны найман хүүхдэд өндөр түвшний ур чадвар шаардсан мэс засал эмчилгээг хийсэн байна.

Энэ удаа гол судасны цагирагийг хиймэл судсаар өргөсгөж, халдварт өртсөн гол судасны хавхлагыг механик хавхлагаар солих Бо-Яанг мэс заслын тохиолдлыг Монголд анх удаа хийсэн. Мөн өмнө нь хамтарсан багаар хэд хэдэн удаа хийсэн гол судасны коарктацийн мэс заслын үед цусны хагас зохиомол эргэлтийн арга технологийг үндэсний багаар бие даан хийлгэж, ялангуяа эдгээр мэс заслын арга техникүүдийг хойшид эх орондоо бүрэн нэвтрүүлэх боломжоор хангаж өгсөн зэрэг ихээхэн үр дүнтэй хамтын ажиллагаа боллоо. Мэс засал эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч эхнээсээ эмнэлгээс гарч байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 15 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 19 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 24 мин Зудын эрсдэлийн нэгдсэн үнэлгээгээр баруун бүсэд эрсдэл өндөр байна 25 мин ЭХЭМҮТ-д өдөрт 450–520 хүүхэд үзүүлж, ачаалал эрс нэмэгджээ 28 мин ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ 31 мин Монгол, БНСУ визийн нөхцөл хөнгөвчлөх болон ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа 34 мин Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 2 цаг 17 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 2 цаг 19 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 2 цаг 21 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 2 цаг 23 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 2 цаг 26 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 2 цаг 33 мин Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө 2 цаг 35 мин Сургуулийн төрөлжсөн олимпиадууд 11 сарын 12-28-нд үргэлжилж байна 2 цаг 35 мин Тайланд руу зорчих монгол иргэдэд “Visa-Run” хяналт чангарав 2 цаг 37 мин Богдхан ууланд зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээ авч, хужир тавилаа 2 цаг 45 мин Хуурамч валют солиулахыг завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 46 мин Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна 2 цаг 47 мин МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 3 цаг 16 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top