Монгол модель загварын агентлагийн модель, Mongolian next top model 2018 уралдааны оролцогч 22 настай Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барсан тухай мэдээллийг бид өчигдөр мэдээлсэн.
Хэрэг явдлын талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-нд ийм харамсалтай хэрэг бүртгэгджээ. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас доош унасан байдалтай олдсон талаар анхны дуудлага ирсэн байдаг. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас баржээ. Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гаргаад байгаа аж.
Талийгаачийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Талийгаачийг ар гэрийнхэн энэ хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзжээ. Мөн талийгаач Ч.Чамин-Эрдэнийн эмээ нь хохирогчийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Талийгаач нь эмээтэйгээ амьдардаг байжээ
Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.




Сэтгэгдэл (40)