x

"Щелкунчик" Цөмөгч цэрэг ба Хулганын хаан: Ирэх сарын 9-нөөс тайзнаа

Монгол хамгийн отгон театр болох "Pro" театрын уран бүтээлчид өнгөрөгч гуравдугаар сард Францын алдарт зохиолч В.Хюго гийн "Инээмтгий хүн" романыг тайзны бүтээл болгон туурвиж үзэгчдийн хүртээл болгосон. Харин энэ удаа Э.Т.А.Гофманы үлгэр болон П.И.Чайковскийгийн хөгжмөөс сэдэвлэн "Щелкунчик" Цөмөгч цэрэг ба Хулганын хаан жүжгийг ирэх арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тайзнаа тавьж, үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Жүжгийг дөрвөөс дээш насны бүх хүн үзэх боломжтой бөгөөд хүүхэлдэйн, сүүдрийн, драмын театрын олон төрлүүдийг ашиглан туурвиж буйгаараа онцлог юм.

Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл Э.Т.А.Гофманий 1816 онд бичсэн алдарт үлгэрт Залуу хатагтай Мари Штальбаумд зул сарын баяраар аав ээж нь нэгэн өвөрмөц бэлэг өгсөн нь дуулж ч чадахгүй бүжиглэж ч чадахгүй зөвхөн самар л цөмж чаддаг тоглоом байлаа. Анх харсан цагаас эхэлж хараанд нь өртөж сэтгэлийг нь үнэхээр их татсан тэрхүү тоглоомыг Мари Цөмөгч цэрэг гэж нэрлэв. Удалгүй шөнө дунд болоход өнөөх тоглоом нь амь орж Марийг дагуулан хулганын хаантай тулалдаж, мөн ид шидийн орноор зочилно.

Залуу хатагтай Мари хулганын хааны хараалд өртөн үзэшгүй муухай царайтай болсон цөмөгч цэргийг аварч, хамтдаа олон адал явдлыг туулах болно. Харин өглөө сэрэн болсон бүх зүйлсийг ээж аавдаа ярихад түүнд хэн ч итгэсэнгүй...

Уран бүтээлчид:

  • Щелкунчик: З.Булган
  • Мари: Э.Буд-Эрдэнэ, Б.Даваасүрэн
  • Хулганы хаан: СТА О.Итгэл
  • Фриц: А.Билгүүн, Т.Тэгш-Алдар
  • Дроссельмейер: М.Төгөлдөр, Б.Билгүүн

Жүжгийн тасалбарыг суудлын зэрэглэлээс хамааран ₮30,000, ₮40,000, ₮50,000-ийн сонголттой худалдаалж байна. Байгууллага, анги хамт олноороо захиалан үзэж байгаа тохиолдолд 40-50%-ийн хямдрал олгоно.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 1 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 11 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 25 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 43 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 1 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 1 цаг 31 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 1 цаг 41 мин Хөгжлийн диалектик 1 цаг 54 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 2 цаг 9 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цаг 21 мин Далайн морь хамгийн сайн "аав" 2 цаг 25 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 2 цаг 35 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 20 цаг 25 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 20 цаг 48 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 21 цаг 4 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 21 цаг 18 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 21 цаг 35 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 23 цаг 32 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр 10 цаг 40 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв Өчигдөр 09 цаг 58 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэ... Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сар...
Top