“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас баржээ. Энэ тухай мэдээлэл Боловсрол суваг телевизийн фэйсбүүк хуудсанд тавигдсан байна. 22 настай загвар өмсөгч ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхойгүй ч уг шоуг зохион байгуулж буй телевизийн зүгээс болсон явдлын талаар баримтгүй, бодит бус мэдээлэл тараахгүй байхыг хүссэн байна.
Түүний нас барсан талаарх мэдээлэл ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-ний шөнө бүртгэгджээ. Анхны дуудлага Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас доош унасан байдалтай олдсон талаар ирсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн байна.









