x

Монголд хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой тохиож байна

​Одоогоос 100 жилийн өмнө буюу 1918 онд 647.5 мянга байсан манай улсын хүн ам өнөөдрийн байдлаар 3.2 саяд хүрлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад орчин үеийн Хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой энэ оны сүүлд тохиож байна.

Харин XXI зууны анхны Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд зохион байгуулсан бөгөөд ээлжит тооллогыг 2020 онд явуулахаар бэлтгэл ажлаа базааж буй тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Их Хурлын 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг тус оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосон юм.

Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж явуулах нь НҮБ-ын гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын 2015 оны “Дэлхийн хүн амын тооллогын хөтөлбөр”-ийн хүрээнд гишүүн улс орнуудын Засгийн газар нь 2014 оноос 2024 оны хооронд хүн амаа хамгийн багадаа нэг удаа нэгдсэн аргачлалаар тоолох үүрэг хүлээсэн юм.

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 онд явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмний аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөхөд туслах суурь мэдээллийг бий болгоход тустай билээ.

Үндэсний шуудан сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 3 цаг 16 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 3 цаг 17 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 3 цаг 20 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 3 цаг 26 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 3 цаг 27 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 3 цаг 29 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 3 цаг 34 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 3 цаг 35 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 3 цаг 36 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 3 цаг 38 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 3 цаг 43 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 3 цаг 44 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 3 цаг 45 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 3 цаг 46 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 4 цаг 54 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 5 цаг 3 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 5 цаг 13 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 5 цаг 23 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 5 цаг 28 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 5 цаг 33 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top