x

“Хөгжлийн харандаа экспо” ирэх амралтын өдрүүдэд болно

“Хөгжлийн харандаа экспо” энэ сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Хөгжлийн харандаа экспогийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Энэ жил хөгжлийн харандаа экспог Зайсан хилл цогцолбортой хамтран зохион байгуулж байна. Экспо зохион байгуулагдах өдрүүдэд тус цогцолборын бүх үйл ажиллагаа гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн байх болно. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ онцлогт таарсан, сонирхсон дугуйлан, сургалт, хөгжлийн чиглэлийн үйлчилгээнээс сонгох боломжтой. Мөн гэр бүлд чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө, хууль зүйн мэдлэг олгох сургалт, гэр бүлийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулагдана. Түүнчлэн хүүхдүүд болон гэр бүлүүд дунд хөгжилтэй тэмцээн уралдаануудыг зохион байгуулна” хэмээн ярилаа.

“Оюуны ундраа группийн соёл, амралтын Зайсан хилл цогцолбороос нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хөгжлийн чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сурталчлан таниулах, гэр бүлийг зөв зохистой мэдээ мэдээллээр хангах, боловсрол олгох энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулахаар болсон. Зайсан хилл цогцолборын зүгээс энэ хоёр өдөр хүүхдэд зориулсан, урлагийн тоглолтууд, хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаанаас авахуулаад сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэж Оюуны ундраа группийн маркетенгийн борлуулалтын газрын ахлах менежер Л.Отгонцэцэг ярив.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа “Хөгжлийн харандаа экспод олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны сүлжээ, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клубууд, чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төвүүд, номын сангууд, хүүхдийн зуслангууд гэх мэт хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой” гэв.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулагдана.

Экспод:

  • Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд

  • Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд

  • Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд

  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага

  • Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан

  • Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн

  • Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд

  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 3 цаг 14 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 3 цаг 15 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 3 цаг 18 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 3 цаг 24 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 3 цаг 25 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 3 цаг 27 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 3 цаг 32 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 3 цаг 33 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 3 цаг 34 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 3 цаг 36 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 3 цаг 41 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 3 цаг 42 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 3 цаг 43 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 3 цаг 44 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 4 цаг 52 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 5 цаг 1 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 5 цаг 12 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 5 цаг 21 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 5 цаг 26 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 5 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top