Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг Цэцэг төв, Багшийн дээд, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт өнгөрсөн долоо хоногт шар тэмдэглэгээг хийж гүйцэтгэсэн.
Гэтэл шар тэмдэглэгээ эхнээсээ арилж эхэлсэн гэх ташаа мэдээлэл цахим хуудсуудаар нийтлэгдэж эхэллээ.
Энэ талаар тодруулахад, уг тэмдэглэгээ нь хүйтний улиралд авто замын арчлалт хийх ажил зогссонтой холбоотойгоор замын тоосжилт, тортог, авто замын гадаргуугийн бохирдлоос шалтгаалж өнгө бүдгэрч харагдсаныг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас авто замын цэвэрлэгээ хийж олон нийтэд харууллаа.
Монгол орны цаг уурын өөрчлөлт, тоосжилт агаарын бохирдлоос шалтгаалж авто замын тэмдэг, тэмдэглэгээнд цаг тутам арчлалт хийхийг шаарддаг. Гэвч арчлалтын ажлыг горимын дагуу хүйтний улиралд зогсдог юм гэж Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.




