x

​​​​​​​Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар дөнгөж сая хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. 

Талийгаачийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Улмаар дөнгөж сая СХД-ийн зургаадугаар хороонд байрлах "Очир" хотхонд 60мк шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн том хүүд "Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа байнга бахархаж яваарай. Жинхэнэ цэрэг байсан юм шүү." хэмээн хэлээд хатуужилтай, сайн эр хүн болж өсөхийг хүсэн ерөөлөө.

Талийгаачийн том хүү Б.Цолмонбаяр "Ирээдүйд цагдаагийн алба хаагч болох хүсэл мөрөөдөлтэй" гэдгээ хэлэв. Мөн талийгаачийн ээж болон эхнэр нь Ерөнхий сайдад баярласнаа илэрхийллээ. 

Талийгаач 41 настай байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг. Ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм. Гэвч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан. Талийгаач эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүсч байсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийг сүүлчийн замд нь үдэх өдөр орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөө амласныхаа дагуу ийнхүү 2 өрөө байрны түлхүүр, гэрчилгээг нь гардуулан өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Irgen (202.126.89.83)
    Bayar xurgie. Mash zov. Omnoos ni mash ix bsyrlaj bna
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
  • Баярмөнх.Б (202.70.44.116)
    Ерөнхий сайддаа баярлалаа. Та үнэхээр эр хүн шүү. Овоо доо.
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 3 цаг 14 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 3 цаг 15 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 3 цаг 18 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 3 цаг 24 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 3 цаг 25 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 3 цаг 27 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 3 цаг 32 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 3 цаг 33 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 3 цаг 34 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 3 цаг 36 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 3 цаг 41 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 3 цаг 42 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 3 цаг 43 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 3 цаг 44 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 4 цаг 52 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 5 цаг 1 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 5 цаг 11 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 5 цаг 21 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 5 цаг 26 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 5 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top