x

“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.10.24/ 52,9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Байнгын хорооны хуралдааны эхэнд Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо. Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийлээ. Тэрээр, Аудитын дүн, дүгнэлттэй уялдаж Ерөнхий сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдад зөвлөмж өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчид агаар, орчны бохирдол өсөж байгааг “царцаах болон бууруулах” чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг 2 үе шаттайгаар нэгдсэн бодлого, хяналтын дор зохион байгуулах талаар зөвлөмж өгсөн. Аудитаар гаргасан зөрчилтэй холбоотой зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд болон Сангийн сайдад зөвлөмж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид албан шаардлага өгсөн ба зарим аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Төрийн аудитын байгууллагаас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд зарцуулсан хөрөнгийн үр нөлөөт байдалд цаашид байнгын явцын хяналт шалгалт явуулах болно гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлыг бууруулахад олон тэрбум төгрөг, сая сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Эдгээр мөнгийг юу юунд зарцуулсан талаар тодруулж байв. 

Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийсэн тайлбартаа, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, МУ-ыг Хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан ба 2012-2017 онд нийслэлийн гэр хорооллын 2 тарифт тоолууртай 2,535,739 хэрэглэгчдэд /давхардсан тоогоор/ хүйтний улиралд орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэнд нийт 14.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн ба харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах нэрийдлээр олон арван тэрбум төгрөг зарцуулсан. Энэ үйлдвэр баригдсан эсэхийг асуухад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан 210,000 тн хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ажиллаагүй байна гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, агаарын бохирдолд гүйцэтгэлийн аудит хийсэн эсэх, хэнд хариуцлага тооцох талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, гүйцэтгэлийн аудитыг 2013, 2018 онуудад тус тус хийж, зөвлөмж хүргүүлсэн. Бид бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирүүлэгүй гэв. 

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, утааг бууруулахад гадаадын зээл, буцалтгүй тусламжаас маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа атал яагаад хөрөнгө оруулагчдаас гомдол гаргахгүй, хяналт байгаа эсэх талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, аудитаар хийсэн дүгнэлтэд хяналтыг холбогдох яам, сан хийх ёстой байсан боловч хяналт хийгдээгүй нь тогтоогдсон. Иймд Үндэсний аудитын газраас албан тоот хүргүүлсэн болно гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнл Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Г.Солтан нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлахад, өмнөх жилүүдэд зарцуулсан хөрөнгийн эзэн нь байхгүй гэсэн тайлбар хийж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцохын тулд Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газарт хандаж хариуцлагыг нь заавал тооцуулах тухай санал хэлж байв.

Ийнхүү Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонссоны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 3 цаг 15 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 3 цаг 16 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 3 цаг 19 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 3 цаг 25 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 3 цаг 26 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 3 цаг 28 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 3 цаг 33 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 3 цаг 34 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 3 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 3 цаг 37 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 3 цаг 42 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 3 цаг 43 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 3 цаг 44 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 3 цаг 45 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 4 цаг 53 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 5 цаг 2 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 5 цаг 12 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 5 цаг 22 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 5 цаг 27 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 5 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top