Өнөө шөнөөс цаг агаар огцом муудаж, хүйтрэх учраас хол замд явахаар зэхсэн жолооч та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж аян замд гараарай. Мөн явах чиглэлийн замын нөхцөл байдлын талаар мэдээлэл авах, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг тул зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хурдаа тааруулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарна уу.
Жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчино уу.
Онцын шаардлага байхгүй бол орон нутгийг зорихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.



