x

“Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдлаа

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэн, баталлаа. Ингэснээр автотээврийн салбар анх удаа бие даасан бодлогын баримт бичигтэй болж байна.

Монгол Улсын тээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэдэг. Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор тус яамны зүгээс “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулсан.  

Уг ажлын хүрээнд хоёр ч судалгааны баг ажиллан, хот, аймаг, сум суурин газруудад ачаа, зорчигч тээврийн судалгааг хийхийн зэрэгцээ аж үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, ашигт малтмалын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллалаа.  

Олон улсын байгууллагууд, Европын холбоо болон бусад орны тээврийн хөгжлийн стратеги, бодлогын баримт бичгүүдийг судлан үзэж, шаардлагатай судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн 6 бүлэг, 57 заалттайгаар боловсруулан гаргалаа.

Бодлогын хүрээнд автотээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийг дэмжих, автотээврийн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хүний нөөцийн болон тээврийн байгууллагуудын чадамжийг дээшлүүлэх, тээврийн сүлжээ төлөвлөлтийг хот, тосгоны ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэх, аюулгүй, найдвартай, хосолсон, үр ашигтай, ая тухтай, байгаль орчинд ээлтэй тээврийн үйлчилгээг үзүүлэх, автотээврийн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээг хувийн хэвшлийн оролцоотой барьж байгуулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр үндсэн 8 стратегийн зорилтыг дэвшүүлсэн.

Бодлогыг хэрэгжүүлснээр  автотээврийн салбарыг хөгжүүлэх, тээврийн бусад төрлүүдтэй уялдах, хослох боломж бүхий үндэсний тээврийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, үүгээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн тээврийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 3 цаг 15 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 3 цаг 16 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 3 цаг 19 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 3 цаг 25 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 3 цаг 26 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 3 цаг 28 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 3 цаг 33 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 3 цаг 34 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 3 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 3 цаг 37 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 3 цаг 42 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 3 цаг 43 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 3 цаг 44 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 3 цаг 45 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 4 цаг 53 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 5 цаг 2 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 5 цаг 13 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 5 цаг 22 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 5 цаг 27 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 5 цаг 32 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top