x

Мөрдэстэй эрчүүдээ нийгмийн сүлжээнээс хамгаалаач

Монголчууд эмгэнэж байна. Тэд мөрдэстэй эрчүүдийнхээ араас гашуудаж байна. Учир нь “Аав нь эртхэн ирэхийг хичээнэ ээ” гээд үрсээ үнсээд албандаа явсан цагдаагийн алба хаагч эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг саатуулах үедээ амь насаа алдсанаар эхнэр, дөрвөн үр нь өнчирч үлдсэн юм. Тэгвэл дээрх эмгэнэлт явдлаас нэгхэн хоногийн өмнө цагдаагийн алба хаагчид дахин нэг мөрдэстэй залуугаа нарт хорвоогоос алдаж, гурван бяцхан үрс нь аав аа” гэж дуудах эрхээ хасуулж өнчирч үлдлээ. Ямар их уй гашуу, ямар их харуусал вэ.

“Цагдаа цагийн найз” хэмээн хэнхэг цээжээ дэлдэх монголчууд "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдгийг мэдрэх тэрхэн мөчид “Цагдаа, туслаарай” гэж аврал хүсдэг. Мөрдэстэй алба хаагчид маань хэдий ингэж муу нэр зүүсэн ч гэлээ ард түмэн, эх орноосоо нүүр буруулалгүй, хоёргүй сэтгэлээр үнэнчээр албандаа зүтгэсээр ирсэн.

Үүний түүхэн гэрч бол Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Мөнхтулга юм. Нутгийн иргэдийн мэдээллээр, байцааж, шалгахаар дуудсан иргэнээ хооллож ундлахаас эхлээд хүн ёсыг дээдэлж харьцдаг байсан эгэл жирийн цагдаа байсан гэх. Бусадтай эв түнжинтэй харьцдаг түүнд нутгийн зон олон элгэмсүү ханддаг байж. Гэвч нэг л өглөө “амиа хорлосон байх” гэх хар нэр зүүж, нарт хорвоогоос халив. Яагаад, яагаад гурвын гурван бяцхан хүүхдийн хайртай аав, нэгэн сайхан бүсгүйн халамжит хань амиа хорлох гэж. 

Энэ асуултын хариултыг булганчууд төдийгүй цагдаагийн алба хаагчид бүгд эрэлхийлж байна. Юутай ч Булган аймгийн цагдаагийн дэд дарга Н.Гантөмөр болон нутгийн иргэдийн хэлснээр тэрбээр ийм үйлдэл хийх хүн огт биш гэсэн. Үнэн гэдэгт итгэж байна. Төрийнхөө сүлдийг тэргүүндээ залсан Монгол цагдаа ийм зүйл хийхгүй гэдэгт итгэнэм.

Тэгвэл үхлийн саварт түүний амийг тушаахад юу нөлөөлөв. Талийгаачийн гэр бүл эл хэрэгт Х.Бат-Ялалтыг буруутай гэж хэлсэн. Тодруулбал, талийгаач Э.Мөнхтулгын мөрдөж байсан хэрэгтэй нь холбогдуулж, иргэний гомдлын дагуу Х.Бат-Ялалт нь энэ сарын 1-нд тайлбар авсан байна. Ингэхдээ албан өрөөнд нь дайрч орон, зөвшөөрөл авалгүй бичлэг хийжээ. Уг нь цагдаагийн алба хаагч шалгаж буй хэргийнхээ талаар холбогдох дээд албан тушаалтан эсвэл прокурорын зөвшөөрөлгүй ямар нэг тайлбар өгөхийг хориглодог. Гэтэл хотоос ажил болгож ирсэн хүмүүст хүндэтгэлтэй хандаж, тайлбар өгсөн байна.

Харамсалтай нь Х.Бат-Ялалт нь хэргийн талаар олон нийтэд мэдээлэл бэлтгэж цацахдаа илт гуйвуулж, нийгмийн сүлжээнд байршуулсан нь талийгаачийг сэтгэлзүйн дарамтад ороход нөлөөлсөн гэдгийг гэр бүл, найз нөхөд нь хэлсэн юм. Нэвтрүүлэг цацагдсанаас хойш талийгаач нойргүйдэлд орж, хоол унднаас гарсан байна. '“Дөнгөж төрсөн нялх биетэй эхнэрээ сэтгэлийг нь зовоохгүй гэж багагүй нуусан ч эхнэр нь олж мэджээ. Нөхөртэйгөө энэ талаар ярилцах үед “Таних, танихгүй дугаараас залгаж, элдвээр хэлээд байна. Яахаа мэдэхгүй байна’’ гэж хэлжээ.

Дараахан нь албаны даргадаа учир байдлаа хэлж, зөвлөгөө авсан байна. Энэ явдал болох үед талийгаачийн дөнгөж төрсөн хүүхдийнх нь шарлалт хүндэрсэн учир хот руу эмчилгээнд явахаар болсон байж таарчээ. Хүүхдийн биеийн байдал улам муудсан учир эхнэр нь арга буюу хот бараадаж. Харин энэ хойгуур нь албан үүргээ биелүүлэхээр Эрдэнэт хотыг зорьж явсан цагдаагийн ахмад осолд орж амиа алдсан юм. Түүний амиа алдсан шалтгааныг өнөөдөр эцэслэж тогтоогоогүй. 

Гэхдээ цор ганц үнэн нь сэтгэл санааны хүнд байдалд орсон нь осол болоход нөлөөлсөн байж магадгүй гэж гэр бүлийнхэн нь үзэж буй. Тийм ч байж мэднэ. Ажил үүргээ хуулийн дагуу хийж гүйцэтгэж байхдаа бусдад гүтгэгдэж, олон нийтэд яллуулах нь хэнд сайхан санагдах билээ дээ. Магадгүй, түүний үхэлд монголчууд бүгдээрээ буруутай ч байж мэднэ. Учир нь хэн нэгэн хүн далд санаа, зорилготой бэлтгэсэн мэдээллээ нийгмийн сүлжээнд байршуулангуут үүнийг үзэж, уншсан иргэд үнэн, худлыг дэнслээгүй атлаа шууд яллах дүгнэлт үйлддэг.

Гэтэл цаана нь хэдэн хүний амьдрал сүйрч, сэтгэл санаагаараа хохирч байдгийг огтхон ч боддоггүй. Уг нь тэд чинь хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваа энгийн л нэг Монгол хүн шүү дээ. Тиймээс л мөрдэстэй эрчүүдээ нийгмийн сүлжээнээс хамгаалаач гэж цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон Монголчуудаасаа гуйнам.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 4 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 4 цаг 50 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 4 цаг 51 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 4 цаг 54 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 5 цаг 0 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 5 цаг 1 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 5 цаг 3 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 5 цаг 8 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 5 цаг 9 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 5 цаг 10 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 5 цаг 12 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 5 цаг 17 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 5 цаг 18 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 5 цаг 19 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 5 цаг 20 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 6 цаг 27 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 6 цаг 37 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 6 цаг 47 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 6 цаг 56 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 7 цаг 1 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top