x

Ариг Банк “хуванцараар” хийсэн даавуугаар дүрэмт хувцасаа урлалаа

АРИГ БАНК Монголд анх удаа дүрэмт хувцасаа хуванцарыг дахин боловсруулсан, хүний биед хор нөлөөгүй материалаар хийлээ.

Бид Монгол хувцасны түүх соёлыг харилцагчиддаа сурталчлан таниулах, өргөн хэрэглээг дэмжих зорилгоор үндэсний хэв маяг, хээ угалз, эртний эвхмэл бичиг зэргийг “Мишел & Амазонка” брэндийн авъяаслаг эгч дүүстэй хамтран гүйцэтгэснээр Ариг Банкны халамжлагч нар шинэ өнгө төрхтэйгээр харилцагчиддаа үйлчилж байна.

Ариг Банк нь Тогтвортой хөгжлийн зарчмуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн манлайлдаг бөгөөд энэ удаад ажилтнуудын дүрэмт хувцсаа “Эко” дизайн буюу байгальд ээлтэй, хуванцарыг дахин боловсруулсан даавуун материалаар шийдвэрлэлээ.

Nike, Adidas, H&M, Stella McCartney, Prada, Louis Vuitton гэх бидний сайн мэдэх алдартай брэндүүд энэхүү материалаар бүтээгдэхүүнээ хэдийнээ урлаж эхэлжээ. Уг материал нь зөвхөн байгальд ээлтэй ч бус, өөрөө маш сайн чанартай, амьсгалдаг, хөлс гадагшлуулдаг, үрчийхгүй, нормогцоо энгийн синтетик материалаас илүү хурдан хугацаанд хатдаг, сунахгүй, агшихгүй, будаг гаргахгүй мөн тусгай будагтай хувцсанд зориулсан угаалгын бодис хэрэглэх шаардлагагүй гэх мэт олон давуу талтай.

Энгэрийн хэсэг

Эмэгтэй дүрэмт хувцасны цамц болон даашинзны энгэр нь Халх эхнэрийн уужнаас санаа авч хийгдсэн ба Ууж нь эхнэр дээлийн гадуур өмсдөг ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл бөгөөд уужны урт нь дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс яльгүй богино байдаг.

Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг байжээ. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл ажээ.

Ариг Банк – гэсэн үгийг Монгол эвхмэл бичгээр хатгамалдаж урлав.

Дүрэмт хувцасны хойд талд буюу захны доод хэсэг, мөн эрэгтэй Зангиан дээр Ариг Банк гэсэн үгийг Монголын эртний бичиг болох эвхмэл дөржвөлжин бичгээр хатгаж урласан.

Үндэсний хээ угалзыг шигтгэсэн хатгамал

Хээ угалз нь эрт үед үүсч тухайн үндэстний ёс заншлын илэрхийлэл, билэгдлийн эх сурвалж болж тус бүрдээ онцгой утга, гүнзгий агуулга хадгалдаг.

Бид дүрэмт хувцасны даашинзны бүсэн дээр “УРГАМАЛ”-ын дүрс бүхий хээг сонгон урласан бөгөөд энэ нь “цэвэр ариун” ёсыг бэлгэдэж байгаа юм.

Ажилтнуудынхаа дүрэмт хувцсыг дахин боловсруулсан хуванцараар хийснээр “Нэг дүрэмт хувцас”-аар 6,250 ширхэг хатуу хуванцарыг ил болон далд хаягдахаас, 1,875 кг-тай тэнцэх хүлэмжийн хий агаарт ялгарч, хүн ба амьтны амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж, хөрс усны бохирдлыг багасгаж   байна.

АРИГ БАНК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 4 цаг 45 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 4 цаг 46 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 4 цаг 49 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 4 цаг 55 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 4 цаг 56 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 4 цаг 58 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 5 цаг 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 5 цаг 4 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 5 цаг 5 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 5 цаг 7 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 5 цаг 12 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 5 цаг 13 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 5 цаг 14 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 5 цаг 15 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 6 цаг 23 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 6 цаг 32 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 6 цаг 42 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 6 цаг 52 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 6 цаг 57 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 7 цаг 2 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top