Аравдугаар сарын 23-нд буюу өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх нислэгийн тоо 100 мянгад хүрнэ гэж Иргэний нисэхийн ерөнхий газар мэдээллээ.
Өнгөрсөн онд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг 11 дүгээр сарын 26-нд үйлдэгдсэн бол энэ онд нэг сарын өмнө тохиож байгаа юм. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй нислэгийн тоо жилийн өмнөхөөс ойролцоогоор 10 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гэсэн судалгааг Иргэний нисэхийн ерөнхий газар гаргасан байна. Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс нийт 109 мянга 470 нислэг гүйцэтгэсэн байна. Тайлант хугацаанд орон нутагт гүйцэтгэсэн нислэгийн тоо 11.7 хувиар өсжээ.



