Супер модель Белла Хадид Heaven by Marc Jacobs Fall'23 рекламны зураг авалтад оролцлоо.
Белла Хадид хиймэл ой ухаанаар онгод нь орсон халзан робот болон хувирчээ. Нэгэн кадрт нь 26 настай модель хуяг өмссөн гэмээр мөнгөлөг “дотуур хувцсыг” рекламдаж нөгөөд нь ягаан топ, жийсэн мини банзалтай байлаа. Хамгийн сонирхолтой кадр нь модель бүрэн нүцгэлсэн, том хэмжээний кафф-ээмэгтэй зураг байв. Загварлаг зургуудыг Голландын гэрэл зурагчин Карлейн Жейкобс хариуцаж, стилист нь Британийн Даниэль Эмерсон байв.
Өнгөрсөн сард Белла Хадид пост нийтлэн Лайма өвчин нь хүндэрч урт хугацааны эмчилгээ хийлгэж буйгаа дуулгасан байв. Энэ өвчнөө эмчлүүлсний дараа тэр загвартаа эргэн ирж буйгаа дараа нь мэдээлжээ.
Лайма өвчин нь хувалзны боррелиоз (Лайм-боррелио́з, Ли́мийн өвчин) гэх Borrelia төрлийн нянгийн үүсгэдэг хувалзаар эсвэл бугын цус сорогчоор дамждаг халдварт өвчин юм.
М.ЦОГТ