x

Солонгост амьдарч буй монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр (2023.09.12) БНСУ-ын Үндэсний Ассамблейд зочилж, “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлэгт оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын дэргэд дэх Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хорооноос санаачилсан уг хэлэлцүүлэг гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэгт эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяа байнгын хороодын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Аливаа хэлэлцүүлгийг зохион байгуулахад Үндэсний Ассамблейн гишүүд сайн дураараа оролцдог ба өнөөдрийн арга хэмжээнд Аюулгүй байдал болон Нийгмийн асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье гэлээ. Тэрбээр, уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж олгох асуудлыг хялбарчлах, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд оршиж байгаа юм. Учир нь манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн цөөнгүй хувь нь оршин суух эрхийн хугацаагаа хэтрүүлсэн байдаг. Үүнийг дагаад хүүхдийн сургууль, цэцэрлэг, бусад нийгмийн болоод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх нь хумигддаг. Иймд миний бие Үндэсний Ассамблейн дэргэд Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хороо байгуулж, Хүүхэд хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, БНСУ-д оршин сууж байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар ээлжит хэлэлцүүлэг зохион байгуулж буй талаар өчигдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзах үеэр мэдсэн. Бидний хувьд Монгол хүүхдийн эрхийг хамгаалах уг хэлэлцүүлэгт оролцох нь нэр төрийн хэрэг мөн гэж үзсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байх чиглэлээр дэд хороо байгуулж, улмаар хуулийн төсөл боловсруулан Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад манлайлан ажиллаж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Эрхэмсэг хатагтай Ким Ён Жү танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр улсад иргэдийнхээ хүүхдүүдэд боловсрол олгох сургалтын байгууллага байдаг. Иймд эдгээр сургуулиудын үйл ажиллагааг харилцан ажиллуулах зарчмаар улсаас дэмжих бодлого баримталж, сургалтын тогтолцоо, боловсон хүчин, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг харилцан хүлээн зөвшөөрөх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тал дээр хоёр улсын Боловсролын байгуулага анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улсын хүн амын 60 хувийг залуучууд эзэлдэг ба гуравны нэг нь хүүхэд юм. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь бидний хувьд тэргүүлэх зорилт юм.

Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог 40 хувиар нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан. Иймд бид гадаад улс орнуудын парламентын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна. Өнөөдөр БНСУ-ын парламентын хэлэлцүүлэгт оролцуулах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний Ассамблейн гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг Үндсэн хуульд тусгах, гадаад иргэдийн эрх зүйн зохицуулалтыг нэн яаралтай шинэчлэх зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Эдүгээ БНСУ-д Монгол Улсын 56 мянга орчим иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 30 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 48 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top