x

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг мастер төлөвлөгөөг боловсруулж байна

“Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага өндөр байшин, үнэтэй машин, үйлдвэрлэлээр өрсөлдөхөө больсон. Харин хүний амьдрах таатай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэхэд чиглэж байна.

Улаанбаатар хотын хувьд ногоон байгууламжаараа дэлхийн хотуудаас хоцорч байна. Улаанбаатар хот ургамал ургадаггүй говь цөлийн газар биш. Евро Азийн тал хээрийн бүсэд багтдаг манай бүс нутагт ямар ч ургамал тарьсан ургах нөхцөл бий.

Гол нь бидний хичээл зүтгэл, шинжлэх ухаанч бодлого нийслэлийг ногоон байгууламжаар хүрээлж чадна. Бид өнөөдрийн зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад нийслэл хотоо ногоон болгоход хэрхэн анхаарч ажиллах вэ гэж ярилцаж байна.

Тухайлбал Монгол орны унаган ургамлуудыг тарьмалжуулсан эрдэм шинжилгээний ажлууд байгаа. Унаган ургамал арчилгаа бага шаардаж нийслэлийг ногоон болгоход нөлөөлөх учраас үүнийг ашиглах. Тарьж ургуулах модлог ургамлын төрлөө зөв сонгох хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэн барих, мод тарьж ургуулахдаа хотынхоо хэв шинжийг чиг хандлагыг бас бодох шаардлагатай байна. Мөн арчилгаанд онцгой анхаарах нь чухал юм. Тиймээс албан тасалгаанд суудаг цагаан захтныг олон болгохыг би хүсэхгүй байна.

Харин хотоо ногоон болгодог, эрүүл хот болгодог хүний тоог нэмэхэд тэдэнд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхэд би бэлэн байна. Тиймээс бүгдээрээ хамтраад хотоо хогоон болгож амьдрах орчноо сайжруулая” гэлээ.

Зөвлөгөөнд нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, арчилгаа усалгааг хэрхэн хийх зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа. Тухайлбал “Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт”, “Ургамал хамгаалал, ургамлын өвчин, хортонтой тэмцэх”, “Ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа” сэдвээр илтгэлүүд тавигдлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Бид нийслэлийн ногоон байгууламжийн бодлогод өөрчлөлт оруулах ёстой байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ямар мод тарих ёстой вэ, Улаанбаатар хотын эргэн тойронд бичил ой төгөлүүдийг байгуулах, цэцэрлэгт хүрээлэн барихдаа мод ургамлыг хэрхэн тарих вэ зэрэг цогц асуудал яригдаж байна.

Одоогоор Улаанбаатар хотын нэг хүнд 2-5 мкв ногоон байгууламж ногдож байна. Үүнийг 3-4 дахин ихэсгэж 8 мкв болгохоор зорьж ажиллалаа. Тухайлбал 2017 онд нийт жилийн 4 улиралд ургадаг 4081 ширхэг шилмүүст мод, 408 мянган ургамлын мод, бут, сөөг, 1 сая гаруй мкв талбайг ногоон байгууламжаар тохижууллаа.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг мастер төлөвлөгөөг боловсруулж байна. Ингэснээр хот төлөвлөлтийн бодлого, ногоон байгууламжийн бодлоготой нягт уялдах ёстой юм” гэж ярьлаа хэмээн гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 15 цаг 50 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 15 цаг 51 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 15 цаг 53 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 15 цаг 55 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 15 цаг 56 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 15 цаг 56 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 15 цаг 57 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 15 цаг 59 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 1 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 1 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 2 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 7 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 8 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 9 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 11 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 44 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 48 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 18 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 18 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top