x

“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ

Арваннэгдүгээр сараас эхлэн эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхэлнэ.

Тээврийн цагдаагийн алба, “Хүүхэд зорчиж байна” ТББ-аас санаачилан зохион байгуулж буй уг аянд нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг эх, асран хамгаалагч буюу “Kinder police”-ууд оролцох юм.

Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсох бус хүүхдээ хүргэж ирж буй эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэх, мөн цэцэрлэгт ирж буй эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллана.

Эргүүлээр ажиллах эцэг, эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж, цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлага зэргээр хангах юм.  

Аян хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор өчигдөр Тээврийн цагдаагийн албанаас Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацитай хамтран видео сургалтыг бэлтгэжээ.

Сургалтад: 

  • Хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах,

  • Хүүхдийн авто машины суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө,

  • Хүүхдийн авто машины суудал нь зам тээврийн осол гарах үед хүүхдийг хэрхэн хамгаалдаг талаар мэдлэг олгох,

  • Blind spot буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгуудыг багтаасан.

Зохион байгуулагч байгууллагуудаас эцэг эх, асран хамгаалагч нарыг энэхүү аянд идэвхи, санаачлагатай оролцож, хамтдаа “ХҮҮХЭД ӨРТӨЖ БУЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ ТЭГЛЭХ”-ийг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 5 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 4 цаг 51 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 4 цаг 52 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 4 цаг 55 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 5 цаг 1 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 5 цаг 2 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 5 цаг 4 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 5 цаг 9 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 5 цаг 10 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 5 цаг 11 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 5 цаг 13 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 5 цаг 18 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 5 цаг 19 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 5 цаг 20 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 5 цаг 21 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 6 цаг 29 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 6 цаг 38 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 6 цаг 48 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 6 цаг 58 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 7 цаг 3 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top