x

Таван толгойд хүний эрхийн зөрчил гамшгийн түвшинд хүрчээ

​Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шведийн засгийн газрын тэтгэлэгтэйгээр Тавантолгойн бүлэг орд орчимд Хүний эрхийн нөлөөлллийн үнэлгээг хийж дуусжээ. Үнэлгээний албан ёсны үр дүнг өчигдөр буюу 10-р сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгадад нээлттэй танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, судалгааны багийн гишүүдээс гадна аймаг, орон нутгийн удирдлагууд, холбогдох албад, төрийн бус байгууллагын хүмүүс, Тавантолгойн уурхайд үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцжээ. 

Тавантолгойн бүсэд энэхүү үнэлгээг хийхдээ: 

  • Цогтцэций сумын иргэд

  • Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч жолооч нар

  • Орон нутгийн малчид 

гэсэн нийт гурван гол бүлгийг хамруулсан бөгөөд 2018 оны 3-р сараас хойш нийт 4 сарын хугацаанд 50 гаруй хүнээс ярилцлага авч, хэд хэдэн удаагийн ажиглалт, бүлгийн уулзалтуудыг хийсэн байна.

Судалгааны ерөнхий дүгнэлтийг харахад, Тавантолгойн нүүрс тээврээс үүдэлтэй хүний эрхийн зөрчил, сөрөг үр дагаврууд үндсэндээ гамшгийн түвшинд хүрчээ. Энэ бүсэд төмөр зам байхгүй, Гашуунсухайт хүртэлх тээвэрт нийт 11,000 гаруй жолооч, тээврийн хэрэгсэл оролцож байгаа ч тэдний нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал бараг бүрэн орхигдсоноос:

  • Хүний амьд явах эрх

  • Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх

  • Эрүүл мэндээ хамгаалуулах эрх

  • Мэдээлэл авах эрх

  • Ундны ус ба ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх бүгд ноцтой зөрчигдсөөр өнөөг хүрчээ. 

Зөвхөн зам, тээврийн ослын мэдээллийг авч үзэхэд, 2016-2017 оны хооронд Тавантолгой – Гашуунсухайтын замд нийт 1,500 гаруй осол гарч, олон арван хүн бэртэж гэмтэн, 10 гаруй хүн нас баржээ. Дунджаар тооцвол өдөрт 4-5 осол гарч, сар болгон 1 хүний эрдэнэт амь хохирч байна. Мөн зам дагуу жолооч нарын зодоон цохион, архидалт, хоолны хордлого, биеэ үнэлэлт гардагаас үүдэлтэйгээр зам, тээврийн ослын бус байдлаар амь насаа алдах тохиолдлууд ч их байгаа аж. 

Цаашид энэ үйл ажиллагаанд оролцогч бүх талуудын дунд Зөвшилцлийн механизм үүсгэж, хууль журам, стандартуудыг чанд мөрдүүлэх, хүний эрхийг хангах наад захын арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ноцтой үр дагаварт хүрэхээр байгааг Хүний эрхийн үндэсний комисс, судалгааны багаас анхаарууллаа. 

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж:

- Тавантолгой орчимд анхаарах ёстой гэж ярьсаар бид үндсэндээ 10 жил болжээ. Хоосон ярианаас хэтрэхгүй өнөөг хүрлээ. Эцсийн эцэст аливаа ямар ч үйл ажиллагаа хүнээ бодсон, Монголчуудаа бодсон байх ёстой. Бид НҮБ-д санал тавьж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шведийн Засгийн газрын санхүүжилттэйгээр энэ хараат бус судалгааг хийж дууслаа. Та бүгд сая сонслоо. Байдал маш ноцтой байгааг талууд бүгд  хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрсөн бол одоо байдлыг арилгах, сайжруулах талд ажиллах ёстой. Төрийн хүнд суртал, нэг нэгэн рүүгээ чихдэг, нялзаадаг байдлыг одоо зогсоох цаг үнэхээр болсон. 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир:

- Өнөөдөр Тавантолгойд ажиллаж байгаа манай төрийн компаниуд нүүрс тээврээ өөрсдөө хариуцдаггүй. Хувийн компани тээврээ хариуцаад хийж болж байхад төрийн компаниуд нь яагаад болдоггүй юм? Хариуцдаг эзэнтэй болвол жолооч нар нийгмийн даатгалтай болно, хариуцах эзэнтэй болно, хөдөлмөр хамгаалалтай болно, аюулгүй байдал нь хангагдана. Жолооч нар энэ зам дээр хэдэн сар явж байна. Гэтэл нүүрс тээврээ өөрсдөө хариуцдаг болвол адаглаад ростерын буюу ээлжийн хуваарьт орно, цэгцтэй болно. Төр засгаас ирж үзлээ харлаа л гэдэг, бодит ажил алга. Төрөөс зохицуулахад хүндрэлтэй байвал ядаж орон нутагт эрхийг нь өг л дөө.

Баянзам тээвэрчид ТББ-ын тэргүүн М.Нямжав

- Тавантолгойн зам дээрхи 10 мянган жолоочийн асуудал орхигдож хаягдаад үндсэндээ 10 жил боллоо. Энэ 10 гаруй мянган жолооч нарын 4 мянга хүрэхгүй нь л нийгмийн даатгалд хамрагддаг, албан ёсоор цалин хөлс авдаг байх. Бусдынх нь амь нас, эрүүл мэндийн баталгаа үндсэндээ хаягдсан. Өнөөдөр төрийн Эрдэнэс Тавантолгойд харьяалалтай 1 жолооч, 1 тээврийн хэрэгсэл байхгүй байна шүү дээ. Эрдэнэс Тавантолгойн захирлууд “Чалкогийн өрийг дарлаа, 400 гаруй тэрбумын ашигтай ажиллалаа, 1,072 хувьцааг амилуулна” гээд ярьж байна. Үнэхээр тийм боломжтой болсон юм бол нүүрсээ зөөлгөж байгаа жолооч нараа ядаж бүртгэж аваач, даатгалтай болгооч. Нүүрсээ зөөж байгаа замдаа жоохон ч гэсэн мөнгө оруулаач. 

Эх сурвалж: shuud.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 1 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 4 цаг 47 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 4 цаг 48 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 4 цаг 51 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 4 цаг 57 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 4 цаг 58 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 5 цаг 0 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 5 цаг 5 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 5 цаг 6 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 5 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 5 цаг 9 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 5 цаг 14 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 5 цаг 15 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 5 цаг 16 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 5 цаг 17 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 6 цаг 25 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 6 цаг 34 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 6 цаг 44 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 6 цаг 54 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 6 цаг 59 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top