x

Монгол Солонгос харилцан визгүй зорчих уу?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдаанд оролцож буй БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Жо Хен-ийг энэ 3 дугаар сарын 26-нд хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар манай улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойрын түншийн нэг болох БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж ирснийг онцлон тэмдэглээд 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж тус улстай улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ялангуяа, Монгол дахь БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлд харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиход чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жо Хен Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит хуралдаан амжилттай болж, талууд улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлсэнд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. БНСУ-ын тал Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулан БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг монголын талтай шуурхай тохирч, холбогдох баримт бичгийг байгуулах талаар хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз олголтыг өргөжүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

Талууд мөн уулзалтын үеэр бүс нутаг болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 15 цаг 50 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 15 цаг 51 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 15 цаг 53 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 15 цаг 54 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 15 цаг 55 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 15 цаг 56 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 15 цаг 57 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 15 цаг 59 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 1 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 1 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 2 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 7 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 8 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 9 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 11 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 44 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 48 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 18 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 18 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top