Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ.
Салах ёс гүйцэтгэх арга хэмжээ өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар цагдаагийн хүрээний журмын нөхөд нь оролцсон юм.
"Дансрангийн Батсайхан нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан манай шилдэг алба хаагчдын нэг байсан юм"




