x

АНУ-ын МСК-аас Монгол улсад хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ

АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь удаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан, тус яамны дэргэд Компакт гэрээ боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг байгуулан ажиллуулж байгаа билээ.

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ЫН МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ыг хурал Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, шинжээчдийн багийн ахлагч доктор Д.Доржсүрэн зэрэг олон талын төлөөлөл оролцов. Хуралдаанаар АНУ-ын МСК-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтын дагуу хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналын талаар хэлэлцэж саналаа АНУ-ын талд уламжлахаар тогтов.

АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжих хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалт нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулагадахаар төлөвлөгдөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны эх үүсвэрээс нэмэгдүүлэх, Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн бохир усыг дахин боловсруулж, ДЦС-уудад үйлдвэрийн зориулалтаар дахин ашиглах болон Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын үр ашгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого, хууль эрх зүй, институцийн цогц хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх ажиллаж байна. Компакт гэрээнд энэ оны 3 дугаар улирлын эхээр гарын үсэг зурахаар талууд зорин ажиллаж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.123)
    ДЦС үүд угаасаа тунгаасан усаа дахин ашиглаж бгаа шүү дээ, хиймэл нуур цөөрөмүүд хийвэл зүгээр бх, тэндээсээ ногооны газрууд ойжуулалтаа усалдаг
    2018 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 15 цаг 50 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 15 цаг 52 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 15 цаг 53 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 15 цаг 55 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 15 цаг 56 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 15 цаг 56 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 15 цаг 57 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 15 цаг 59 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 1 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 1 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 2 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 7 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 8 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 9 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 11 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 44 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 48 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 18 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 18 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top