x

Хурандаа Ч.Болдбаатар 1.3 сая ам.долларын хэрэгт холбоогүйг АТГ-аас албан бичгээр мэдэгдлээ

БНХАУ-ын иргэдийн холбогдоод буй 1.3 сая ам.долларын хэрэгт хууль хяналтынхан холбоотой гэх мэдээлэл олны эгдүүцлийг хүргээд буй. Хэдийгээр АТГ-аас цагдаагийн удирдах албан тушаалтан холбоогүй мэдээллийг удаа дараа өгч байгаа ч энэ хэрэгт Хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Болдбаатарыг холбоотой гэсэн мэдээлэл гарсаар байгаа юм. 

Тодруулбал, “Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байна. 

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт хандахад цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар нь уг хэрэгт холбогдолгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн дугаар хэрэгт Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан гэх ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.     

Уг мэдэгдэлд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “1.3 сая ам.долларын хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдолгүй” гэж залруулга мэдээлэл өгч байсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • N enhbayr (59.153.115.237)
    Uvs said nymdorj bhad mongol uls hogjihguidee darga nar hezeech shorond orohgui yduuchuud shorond orno
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
  • Нараа (103.229.120.78)
    Хэнд итгэх вэ итгэл үнэмшил шудрага ёс алдагдаад бгаа юм биш үү
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
  • Монгол хүн (103.87.255.66)
    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Идэрцогт чинь Болдбаатарыг Улаанбаатар хотын цагдаагийн даргаар ажиллаж байхад орлогчоор ажиллаж байсан хүн шүү, даргадаа үнэнчээ харуулах цаг нь одоо шүү дээ
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 2 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 4 цаг 48 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 4 цаг 49 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 4 цаг 52 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 4 цаг 58 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 4 цаг 59 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 5 цаг 1 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 5 цаг 6 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 5 цаг 7 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 5 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 5 цаг 10 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 5 цаг 15 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 5 цаг 16 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 5 цаг 17 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 5 цаг 18 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 6 цаг 25 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 6 цаг 35 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 6 цаг 45 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 6 цаг 54 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 6 цаг 59 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top