x

СЗХ-ны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо.

Хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, банкны реформ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалтын орчин болон нүүрсний цахим арилжааны талаар хэлэлцэв. Тодруулбал бодлогын зөвлөлөөс банкны реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болсноор үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар, зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа талаар мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийгдэж буй арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн хуралдаанаар СЭЗИС-аас санхүүгийн зах зээл дээр хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулж цаашид анхаарах асуудлаар харилцан ярилцлаа. Түүнчлэн дараагийн хуралдаанаар үнэт цаасны арилжаа болон төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээг бууруулахтай холбоотой асуудал, үнэт цаасны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтын талаар хэлэлцэхээр тогтов.

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, зөвлөлийн гишүүдээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл,  “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, салбарын мэргэжлийн холбоод болон компаниудын удирдлагууд, МУИС, СЭЗИС-ийн төлөөлөл тус тус ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 16 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 27 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 43 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 50 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 55 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 57 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 58 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 59 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 15 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 16 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 17 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 34 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 36 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 49 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 53 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 55 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top