x

ФОТО: Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ

Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм. 

Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-“Эрэл” компани 2017 оны гуравдугаар сарын 17-нд газар эзэмших гэрчилгээгээ төмөр замын хамгаалалтын зурвас гэж 15 жилийн хугацаатай авсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаар үйл ажиллагаа явуулах гэж авсан гэсэн үг. Гэтэл тус төмөр замыг ашиглаагүй буюу газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй.  2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй. 2021 оноос хойш мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу өгөөгүй. Бүтэн жил болоход газар чөлөөлөөгүйгээс ажил хийж чадаагүй. Энэ зам ашиглалтад орсноор Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрний ачаалал тодорхой хэмжээгээр буурна. Газар чөлөөлөлтөөс болж энэ мэт хугацаа алдсан ажлууд олон байна. Тухайлбал, Моносын уулзвар буюу ТЭЦ 4-ийг Таван шарын төмөр замын гарамтай холбосон замыг мөн өнгөрсөн жил эхлүүлсэн ч ашиглалтад оруулж чадаагүй. Нийтийн эрх ашигтай холбоотой тул энэ мэтээр албадан газар чөлөөлөхөөс аргагүй.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр 

-Замын трасст 14 аж ахуйн нэгж, иргэний 1.5 га орчим газар орж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2022 онд мэдэгдэх хуудас өгч, зөвшилцөлд хүрч, газар чөлөөлж дууссан. Зөвхөн “Эрэл” компанитай ойлголцоогүй. Өнгөрсөн жил гурван удаа албан бичиг өгсөн. “Эрэл”-ээс замын трассийг өөрчлөх хүсэлт тавьсны дагуу холбогдох албаныхан судалж үзээд боломжгүй гэдэг хариу өгсөн. Мөн төмөр замыг ашигладаг гэж байгаа боловч төмөр замын дээгүүр хөндлөн дулааны шугам, хийн хоолой тавьсан. Бид зөвшилцөлд хүрэх гэж маш олон удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй. Иймээс хуулийн дагуу газрыг албадан чөлөөлж байна.

Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр 

-Бид өнгөрсөн жил дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан ч газар чөлөөлөлттэй холбоотой долоодугаар сард ажил эхэлсэн. Нийслэлийн холбогдох байгууллагуудаас “Эрэл” компанид албан бичиг өгч уулзсан. Төмөр замаа ашиглана гэдэг хариу өгдөг. Газрыг чөлөөлсний дараа газар шорооны ажил эхэлнэ. Хэрэв газраа чөлөөлчихвөл наймдугаар сарын 30-ны дотор замын ажлаа дуусгахаар төлөвлөсөн.

“Эрэл” компанид хоёр жил мэдэгдэл хүргүүлж, бүтэн жил ажил саатсаны дараа ийнхүү газрыг албадан чөлөөлж байна. Манай цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж бүтээн байгуулалтын хугацаа богинохон байдаг. Энэ зуныг алдвал дахиад ирэх жилийг хүртэл хүлээхээс өөр аргагүй. Нийтийн эрх ашгийн төлөө албадан газар чөлөөлөхөөс аргагүй байгааг албаныхан онцолж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 14 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 25 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 48 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 53 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 14 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 33 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top