x

Х.Нямбаатар: Интерполоор 47 хүн эрэн сурвалжилж байгаагаас 25-ынх нь байршлыг тогтоосон

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, "5Ш" төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. "Шувуу" ажиллагаагаар хэрэгт шалгагдах ёстой этгээдүүдийг эх оронд нь авч ирж, гэм буруугүйн асуудлыг тогтоох зорилготой. Бид анх авлига албан тушаалын гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүнийг танилцуулж байсан. Энэ тоо 127 болж өссөн. "Шувуу” ажиллагааны хүрээнд Интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Мөн дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэсэн мэдээллийг эхэнд өгөв.

Түүнчлэн энэ сарын 5-ны байдлаар Интерполын улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42 хүнийг олж тогтоогоод байгаа аж. Мөрдөн шалгах байгууллагаас олж, тогтоон авч ирсэн таван хүн байгаа бол сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн гэдгийг салбарын сайд онцлов.

Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжилж байгаа 47 хүнээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байгаа юм байна. Тодруулбал, Казахстанд гурав, Туркт дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьт нэг, Хонгконгт хоёр, Японд нэг, Швейцарь, Швед, Малайз, Киргиз улсад тус бүр нэг хүн байгаа гэнэ. Энэ талаар Х.Нямбаатар сайд “Эдгээр 25 хүний гадаад паспортыг бүхэл нь хүчингүй болгох бүртгэлийг хийж, холбогдох байгууллагад шилжүүлсэн.

Мөн эдгээрийн 12 хүнийг шилжүүлэн авч ирэх, хаяг тогтоогдсон 13 этгээдийг санамж бичгийн хүрээнд тус улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллана. Цаашид 22 этгээдийг эрэн сурвалжилж байна. Сонирхуулахад, Монгол Улс Зорчигчийн мэдээллийн төвийг байгуулсан. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс "Go travil" гэдэг программ хангамж байгаа. Энийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг хайдаг программ хангамжийг өөр дээрээ авч, хянана гэсэн үг. Сүүлд Наранхүү гэж нүүрсний гэх хэрэгт холбогдон шалгагдах ёстой хүн Хятад руу гарч БНСУ-д очсон байсныг авч ирэхээр ажиллаж байна” гэлээ. “Шувуу” ажиллагааны хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудыг хэрхэн авчрах асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Энэ тухай салбарын сайд мэдээлэлдээ онцлохдоо “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас авч ирэхээр ажиллаж байна. АНУ-д ажиллагаа явуулах боломжгүй. Хаана амьдарч байна гэдэг мэдээллийг иргэд ирүүлсэн.Засгийн газраас тодорхой хэмжээний зардлуудыг баталж, шүүхийн шатанд шилжээгүй учраас зардал мөнгийг нэхэмжлэх ажил эхлээгүй байна. Монголд гэмт хэрэг үйлдчихээд гадаадад очоод бас иргэдийг айлган сүрдүүлдэг гэмт хэрэг бүртгэгдэж байна. Харин Н.Удаанжаргал Малайз улсад байгаа нь батлагдсан. Бид бичгээр хүсэлтээ явуулсан. Гэм буруугүйн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс өөрсдөө хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. "Шувуу" ажиллагааг Монголд анх удаа хийж байгаа. Нэг удаа Францаас Д.Энхбатыг, АНУ-аас иргэн Батсүхийг авч ирсэн тохиолдол байдаг” гэлээ.

Түүнчлэн иргэн Г.Ган-Очир Францад хоригдож буй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбоотой байр суурийг илэрхийлээд байгаа юм. Энэ талаар Х.Нямбаатар “Би Франц улсад нөлөөлөх боломжгүй. Тухайн улсын иргэд нь хүртэл нөлөөлөх боломжгүй. Иргэн Г.Ган-Очирын талаар хэлэх үг олдохгүй байна, гэр бүлээ санаатай алах шахам гэмт хэрэг үйлдсэн. Хүн амьдарч байгаа айлыг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан хүн. Энэ хүн ирж, шалгагдах ёстой. Өөр олон үйлдэл бий. Гадаад харилцааны яамны шугамаар мэдээлэл авахад Европын холбоо руу нэвтрэхдээ хил зөрчиж орсон. Мөн тэнд байсан монголчуудын шинэ жилийн баяраар гэр бүлийн хүнийг зодсон учраас хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Би манайд шилжүүлж өгөх хүсэлтийг бичгээр өгсөн. Бид өөр улс орны дотоод хэрэгт оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ хүн худлаа ярьж байна” гэсэн юм.

Комедиан Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл түгээд байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас энэ мэдээллийн талаар тодруулахад “Койны асуудлыг яагаад ялгамжтай шалгаж байна вэ гэхээр анхдагч зах зээл эсвэл хоёрдагч зах зээл дээр койныг гаргасан юм уу, анхдагч зах зээлээс мөнгөө татаж аваад өөрсдөө хэрэглэхээ хэрэглэж, дотроо хувааж авсан уу гэдгээр шалгаж буй. Хоёрдагч зах зээл дээр гаргаж, эргэлтэд оруулж байгаа зүйл нь санхүүгийн эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Монголд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль гэж баталсан. Хуульд заасан шаардлагын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бол хууль бус гэж үзэхгүй байх” гэлээ. 

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 4 цаг 7 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 4 цаг 10 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 4 цаг 14 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 4 цаг 15 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 4 цаг 19 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 4 цаг 21 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 5 цаг 11 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 6 цаг 32 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 7 цаг 26 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 7 цаг 32 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 7 цаг 35 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 7 цаг 37 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 10 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 10 цаг 40 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 10 цаг 47 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 11 цаг 19 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 11 цаг 21 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 11 цаг 23 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 11 цаг 26 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 11 цаг 29 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,...
Top