x

Х.Булгантуяа: Инфляцтай уялдуулж ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Тус хуралдаанаар Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, мөн он гараад хүүхдийн мөнгө аваагүй бүх хүүхдэд нөхөж олгох шийдвэр гаргасан байна. Түүнчлэн тэтгэвэр, халамж, цалинг тодорхой хувиар нэмэх шийдвэр гаргажээ. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа  мэдээллээ. 

Тэрээр "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хүмүүс нэлээд их тоо ярьж байна. Зөв, буруу мэдээлэл түгээх вий гэдэг үүднээс зарим нэгэн зүйлийг тодруулж хэлье. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн доод цалин 565,000 төгрөг байгаа. Долдугаар сарын 1-нээс 750,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ.

Мөн төрийн бусад үйлчилгээний салбар дотор эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан багтдаг байсан. Үүнийг нэгтгээд төрийн мэргэжлийн үйлчилгээ гэх нэг ангилал, зэрэглэлд оруулна. Төрийн үйлчилгээ, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын хооронд ангилал, зэрэглэлийн ялгаатай. Улмаар цалингийн ялгаа их гардаг асуудлыг арилгах юм.

Төрийн захиргааны бусад байгууллагыг бодвол салбар яамдын ажилчид харьцангуй өндөр цалинтай. Жишээлбэл, агентлагуудын цалинг харьцуулбал бага байна. Үүнийг тэгшитгээд төрийн захиргааны бүх байгууллагын суурь цалинг хамгийн бага хэмжээндээ нэг сая төгрөг байхаар нэмж оруулж байгаа.

Төрийн тусгай албан хаагчдын цалин харилцан адилгүй. Цагдаагийн цалин 999,800 төгрөгөөс эхэлж байсан. Энэ цалинг сая төгрөг рүү аваачиж байна. Мөн бусад төрийн тусгай албан хаагчдын цалин сая төгрөгт хүрнэ гэсэн үг. Ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргын хооронд маш бага ялгаатай байгаа. Тодорхой хэмжээгээр олон жил ажилласан туршлага гэж нэмж өгсөн.

Мөн тэтгэврийн зөрүү нь ахмадуудын хамгийн том асуудал. Хамгийн сүүлд 2014 онд итгэлцүүрийг шинэчилсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд зургаан удаа л итгэлцүүр нэмж байсан. Нийгмийн даатгалын багц хуульд итгэлцүүрийг жил болгон нэмэхээр хуульчилсан. Ингэвэл инфляцтай уялдаад өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн хооронд тэтгэврийн ялгаа үүсэхгүй болох суурь тооцооллыг хийгээд төсвийн тодотголоор шийдэж байна.

Инфляцтай уялдуулж бүх ахмадын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Цахимаар "ахмадуудын суурь тэтгэвэр 700,000 болох гэж байна" гэх мэдээлэл гарсан байна лээ. Буруу мэдээлэл түгээвэл бухимдал үүсдэг учраас та бүхэнд танилцуулж байгаа юм.

Өмнө нь ахмадуудын 50 хувь нь хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Гэтэл өнгөрсөн онд энэ тоо 70 хувь болж нэмэгджээ. Улмаар маш их бухимдал үүсэж байсан. Энэ нөхцөл байдлыг төсвийн тодотголоор нэмж оруулж өглөө.

Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийг батлахаар ажиллаж байна. Нийгмийн даатгалын багц хууль батлагдсан даруйд тэтгэврийн зөрүү гэдэг хамгийн том асуудал шийдэгдэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 14 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 25 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 48 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 53 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 14 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 33 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top