УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрээр "Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд, намын бүлэгтээ өнөөдөр танилцууллаа. Бүлгээр хэлэлцэн дэмжсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанд оруулаад маргаашдаа УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төсвийн тодотголд, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, мөн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ. Энэ удаа хавтгайруулан нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, суурь цалинг нэмж, зөрүүг арилгах чиглэл барьж байна.
Халамжийн тэтгэврийг 288 мянгаас 325 мянга, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны 183 мянган төгрөг 250 мянга болно.
Эдгээр нэмэгдэлд 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай" гэсэн юм.