x

“Дэлхийн мисс-2018”-д оролцох Э.Энхриймаа Сүрьеэгийн эсрэг хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ

"Дэлхийн мисс-2018"-д эх орноо төлөөлөн оролцох Э.Энхриймаа Монгол Улсад тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж “Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүлжээ.

Манай улс сүрьеэгийн дарамтаар Номхон далайн баруун бүсийн өвчлөл өндөртэй орны тоонд орж байна. Жил бүр 4,000 хүн сүрьеэгээр өвчилдөг. 200 орчим хүн сүрьеэгээр нас бардаг. Өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээх 15-44 насны залуус эзэлж, өвчтнүүдийн тал хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байгаа аж. Иймээс өөрийнхөө хувь нэмрийг бага ч болов оруулахаар шийджээ.

Тэрбээр төслийн хүрээнд хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм.

  1. Дунд сургуулийн сурагчдын дунд “СҮРЬЕЭГҮЙ ГЭР БҮЛ” сэдэвт зураг зуруулж, олон нийтийн газарт үзэсгэлэн гаргана.

  2. Олон нийтийн дунд “10 төгрөг” аян өрнүүлж, хандив цуглуулж, сайн дурын сан байгуулж, явуулын болон дансаар хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

  3. Сүрьеэгээр эмчлүүлж байгаа өвчтөнд зориулж 8 сая төгрөгийн нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Орхон аймаг дахь  бүсийн оношлогооны төвд хүлээлгэн өглөө. 

     

    Сүрьеэгийн эм тариа нь маш хүчтэй учир өвчтөн дүлийрэх, үе мөчинд нь өөрчлөлт орох, элэг нь өвчлөх зэрэг маш их хүндрэлтэй байдаг байна. Тиймээс энэ хүмүүст нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэл зайлшгүй хэрэглэх шаардлагатай боловч санхүүгийн хүндрэл бэрхшээлийн улмаас өвчтөнүүд тэр бүр хэрэглэж чаддаггүй ажээ.

  4. Сүрьеэ өвчний улмаас гэр бүлээрээ зовж байгаа нэгэн өрх айлд гэрийн дулаалга, өвлийн хувцас, нүүрс түлээ, хоол хүнс гээд 2,2 сая төгрөгний тусламж үзүүлсэн. Гэрийн эзэн нь хорвоог орхиж, ээжийнх нь өвчин нь хүндэрч эмнэлэгт 1 жил гаруй хугацаанд эмчлэгдэж байгаа. Том хүү нь сүрьеэ өвчин тусаад эдгэрсэн боловч эхнэр хүүхэд нь орхиж салсан, мөн хүнд өвчний улмаас ажил хийх чадваргүй болжээ. Өвчтэй дүүтэйгээ орлого, мөнгө, хоол тэжээл байхгүй энэ айлын нөхцөл байдал сүрьеэ өвчтэй олон гэр бүлтэй адилхан байна. 

  5. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ”  төсөлд засгийн газар болон шийдвэр гаргаж бодлого тодорхойлогч хүмүүсийг идэвхжүүлж, албан ёсоор засаг захиргааны нэгжийг оролцуулахаар албан бичгийг хүргүүлээд байна.

  6. Олон нийтэд зориулсан Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн видео шторкийг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран цацаж байршуулж байна.

  7. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” төслийн сайн дурын аяныг УБ хотын хэмжээнд саначлан зохион байгуулах зорилгоор нийслэлийн бүх дүүрэгт албан бичиг хүргүүлсэн бөгөөд 2018 оны 10-р сарын 15-ны өдөр Баянгол  дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх залуучуудын зөвлөх хорооны салбар зөвлөлийн гишүүдийнхээ оролцоо хамтын ажиллагааг хангаж, оролцохоор болж уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтанд БГД-ийн иргэний танхимын хэлтсийн дарга М.Лхагвасүрэн, зохион байгуулалт үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Энхтайван нар үг хэлж хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. Цаашид “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” сайн дурын төслийн аяныг нийслэлийн бүх дүүргүүдээр үргэлжлүүлнэ. 

Э.Энхриймаагийн тухайд

Авьяас билэг, гоо үзэсгэлэн, эрдэм оюунаараа бүсгүйчүүдээс манлайлсан Э.Энхриймаа Санхүү эдийн засгийн их сургуулийн олон улсын нягтлан бодогч мэргэжлээр удахгүй төгсөнө. Орос 14-р дунд сургуулийг дүүргэж, улмаар орос, англи хэлийг бүрэн төгс эзэмшсэн. 

  • 2013 онд Берлин хотод зохион байгуулагдсан Ломоносовын нэрэмжит бүх оросын математикийн олимпиадад алт

  • 2014 онд Орос сургуулиудын математикийн  олимпиадад 1-р байр эзэлж амжилт үзүүлжээ.

Бадмингтон спортын улсын 2-р зэрэг, 2018 онд МЗХ-ны “Шилдэг залуу”-аар шалгарсан. Мөн оюуны өмчийн газарт шинэ, шилдэг бүтээлээ баталгаажуулахаар ажиллаж байна.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2018" тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 4 цаг 45 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 4 цаг 46 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 4 цаг 49 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 4 цаг 55 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 4 цаг 56 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 4 цаг 58 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 5 цаг 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 5 цаг 4 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 5 цаг 5 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 5 цаг 7 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 5 цаг 12 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 5 цаг 13 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 5 цаг 14 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 5 цаг 15 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 6 цаг 23 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 6 цаг 32 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 6 цаг 42 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 6 цаг 52 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 6 цаг 56 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 7 цаг 1 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top