x

Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлана

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам /ССАЖЯ/-ны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн талаар санал солилцов.

БНСУ-ын ССАЖЯ-ны ерөнхий менежер Ким Сын Жон тэргүүтэй төлөөлөгчид нь Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн суурь судалгааг хийх зорилгоор Монголд хүрэлцэн иржээ.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Солонгосын номын сан cоёлыг дэмжих агентлаг шалгараад буй аж.

Төслийг хамтран хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын номын сангийн үйлчилгээ, боловсон хүчний чадавх, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уншигч хүлээн авах хүчин чадал нэмэгдэж, тусгай хэрэгцээт иргэдэд хүртээмжтэй, олон улсын жишиг номын сан болно гэдгийг талууд хэлж байв.

Мөн тус номын санг сэргээн засварласнаар иргэд сурч боловсрох, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин бүрдэхээс гадна жуулчдыг ч татах ач холбогдолтой гэдгийг Хотын дарга онцоллоо.

Иймд уг төслийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж, холбогдох байгууллагууд нягт уялдаа холбоотой ажиллана гэдгийг тэрбээр илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 4 цаг 29 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 4 цаг 32 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 4 цаг 34 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 4 цаг 40 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 4 цаг 41 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 44 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 4 цаг 50 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 4 цаг 51 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 4 цаг 55 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 12 цаг 20 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 12 цаг 21 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 12 цаг 25 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 12 цаг 30 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 12 цаг 32 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 12 цаг 34 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 12 цаг 36 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 12 цаг 38 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 16 цаг 40 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 16 цаг 41 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 16 цаг 43 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top