x

Засгийн газар: Утаагүй түлш агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна 

Нийслэлчүүдэд 2019 оны тавдугаар сарын 15-наас буюу ердөө долоон сарын дараа түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй.

Гэхдээ Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэр энэ тогтоолд хамаарахгүй байхаар тусгасан байна. 2019 онд агаарын бохирдлыг бууруулахад нийт 200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суусан байгаа. Энэ мөнгийг сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр барих, шахмал түлш үйлдвэрлэх, гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулах гэх мэт ажлуудад зарцуулахаар гэж төлөвлөж байгаа. Өмнө нь яндан, зуух, галын хайч тарааж байсан бол энэ удаа янданд “чип” суулгах тухай ярьж байна. Янданд суурилуулах утаа шүүгчийн нэг тус бүрийн үнэ 200 ам.доллар буюу 500 гаруй мянган төгрөг байх гэнэ. Хятадын Haier компани өөрсдийн үйлдвэрлэсэн утаа шүүгчийг  өчигдөр танилцууласан. Сануулахад өмнө нь монголчууд утаагүй түлшний үйлдвэр барих нэрээр 17 тэрбум төгрөг салхинд хийсгэж байсан удаатай.

Улаанбаатар хотын хэмжээнд 1.2 сая тонн нүүрс хэрэглэж байсныг үүнтэй тэнцэх хэмжээний илчлэгтэй 600 мянган тонн утаагүй түлшээр орлуулна гэж тооцжээ. 200 мянган тонн түлшийг шинээр байгуулагдсан “Таван толгой түлш” гэдэг компани бэлтгэхээр үйлдвэрээ оруулж ирээд туршилтаа хийгээд эхэлсэн бол 200 мянган тонныг нь хувийн хэвшлийн компаниудаар хийлгэх аж. Үлдсэн 200 мянган тонныг нь өмнө түлж үйлдвэрлэж байсан түлшний компаниуд үйлдвэрлэнэ гэж мэдээлж байна. Нийт 600 мянган тонн түлшний нөөцийг 2019 оны есдүгээр сарын 15 гэхэд бэлэн болгосон байх ёстой. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдол буурч, улсын хэмжээнд хэрэглэж буй түүхий нүүрсний хэрэглээ 50 хувиар багасна гэж У.Хүрэлсүхийн Засгийн газар үзэж байгаа.

Сонирхуулахад хэдэн жилийн өмнө Хятадад ч бас түүхий нүүрс түлэхийг хориглож, шахмал түлшний үйлдвэрлэлд их хэмжээний хөрөнгө зарсан ч энэ арга агаарын бохирдолтой тэмцэхэд төдийлөн үр дүнгүй нь батлагджээ. Тэд нүүрсний хэрэглээгээ хийн түлш, цахилгаанаар орлуулж эхлээд байна.  

“Утаагүй түлшээр утаанаас салах шиг худлаа зүйл байхгүй”

Үндэсний үйлдвэрлэгч “Ган хийц” ХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат М.Даваасүрэн ингэж ярьж байна.

-Хятадууд 15 жилийн өмнө агаарын бохирдлоо бууруулах гээд орон даяараа шахмал түлшийг хэрэглэх бодлогыг хэрэгжүүлж үзсэн. Хятадын бүх аймаг, хотуудад шахмал түлшний үйлдвэрийг олноор байгуулсан. Гэвч өнөөдөр шахмал түлшнээс бүрэн татгалзаж, эрчим хүчээр бүх асуудлаа шийдвэрлэхээр болчихлоо. Сүүлийн үеийн технологид найдах болсон. Жишээлбэл, 17 литр цэвэр усаар орон сууцыг тэр чигт нь халаадаг технологийг хэрэглэх болсон. Сүүлийн хоёр жилд Бээжингийн агаарын бохирдлын хувь “тэг” хэмжээнд зааж байна. Бусад улс орнуудад ч шахмал түлш ашиглах асуудал зогсоод байна. Учир нь яг стандартынх нь дагуу үйлдвэрлэж байгаа эсэхийг бүрэн хянаж чаддаггүй.

- Тэгвэл Монголд ямар арга тохиромжтой вэ?

- Өвлийн улиралд цахилгааны төлбөрийг тэглэх хэрэгтэй. Одоогоор Улаанбаатар хотын иргэдийг ялгаварлан гадуурхаж, хамгийн утаа ихтэй хэсгийг шөнийн тарифт оруулаад байна л даа. Эрчим хүчний даац, ачаалал хэтрэх эрсдэл байна гэдэг мөртлөө төр бодлогоор зохицуулж чадахгүй байна. Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийд бол эрчим хүч, мөн хийн түлш байж болно. Улаанбаатарт нүүрс түлдэг 220 мянган айл өрх бий. Нэг өрхийн жилийн хэрэглээг таван тонноор тооцоход 1.2 сая тонн шахмал түлш хэрэгтэй болох нь. Шахмал түлш нь түүхий нүүрсийг бодвол дор хаяж 50 хувийн хэмнэлттэй гэж тооцвол 600 мянган тонн шахмал түлшний хэрэгцээ байна гэсэн үг. Гэтэл манайд олон улсын жишигт нийцсэн, стандартын дагуу түлш үйлдвэрлэх үйлдвэр манайд үнэндээ байхгүй шүү дээ. Улаанбаатарыг шахмал түлшээр хангана гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Агаарын бохирдлыг бууруулахад зуух, яндан, шахмал түлш гурвыг цогцоор нь шийдвэрлэж байж үр дүнд хүрнэ. Зуух, яндан, хатуу түлш стандарттай байх ёстой. Манайд цогцоор нь шийдэхгүйгээс болж ямар ч үр дүнгүй явж ирсэн.

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 1 цаг 21 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 1 цаг 30 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 6 цаг 16 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 6 цаг 17 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 6 цаг 20 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 6 цаг 26 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 6 цаг 27 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 6 цаг 29 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 6 цаг 34 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 6 цаг 35 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 6 цаг 36 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 6 цаг 38 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 6 цаг 43 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 6 цаг 44 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 6 цаг 45 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 6 цаг 46 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 7 цаг 54 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 8 цаг 3 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 8 цаг 13 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 8 цаг 23 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top