x

Оюутны сагсан бөмбөгийн холбоо Хүүхэд залуусын хөгжүүлэхэд хамтарна

Хүүхэд, залуусыг хорт зуршилд автаж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ИТХ-аас РС тоглоомын болон уушийн газруудад тавих хяналтыг сайжруулж буй. Мөн мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоож, оюутан, сурагчдыг соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын орчин нөхцөлийг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс үзвэл сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус архи, тамхи, цаашлаад мансууруулах бодист донтож, гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэх хандлага байгаа гэх таагүй мэдээ бий. Энэ оны эхний есөн сарын байдлаар 15-25 насны 1802 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоон судалгаа байна. Харин 0-25 насны 3331 хүүхэд, залуус ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт өртөж, их, бага хэмжээгээр өртсөн байгаа юм. Дээрх хүмүүсийн 80 орчим хувь нь 18-25 насныхан. Ахуйн хий үнэрлэх, мансууруулах бодис хэрэглэх, мөн согтуурсны уршгаар тэд хохирогч болохын зэрэгцээ бусдад хохирол учруулж буй.

Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Улмаар Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн тогтвортой үйл ажиллагааг дэмжин шилдэг оюутан тамирчдыг нээж, боловсролын түвшнийг нь сайжруулан, мэргэжлийн тамирчин болоход дэмжлэг үзүүлэх зорилготой Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн лигийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болов.

Санамж бичгийн хүрээнд цаашид хүүхэд, залууст зориулсан сургалт, лекц зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Мөн зөв дадал бүхий хүүхэд, залуусыг дэмжиж, соён гэгээрүүлэх ажил олныг хэрэгжүүлнэ.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Өсөхбаяр " Энэ удаагийн лигийн тэмцээнд 2.1-ээс дээш голч дүнтэй оюутнуудыг оролцуулна. Холбооны зүгээс оюутан, залуусын боловсролын түвшинг, чанарыг спортын арга хэмжээнд тулгуурлан хөгжүүлэх зорилго тавьсан. Мөн олон улсад Монголынхоо нэрийг гаргах тамирчдыг бүрдүүлж, 2019 оны долдугаар сард Италийн Наполи хотноо зохион байгуулах оюутны универсиадын тэмцээнд оролцуулахаар төлөвлөсөн" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 1 цаг 22 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 1 цаг 31 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 6 цаг 17 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 6 цаг 18 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 6 цаг 21 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 6 цаг 27 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 6 цаг 28 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 6 цаг 30 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 6 цаг 35 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 6 цаг 36 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 6 цаг 37 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 6 цаг 39 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 6 цаг 44 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 6 цаг 45 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 6 цаг 46 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 6 цаг 47 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 7 цаг 54 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 8 цаг 4 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 8 цаг 14 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 8 цаг 23 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top