Өчигдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр буюу 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчид хүнд бэртэл учруулан хэрэг гарсан билээ. Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгааг ЦЕГ-аас мэдээлж байсан юм.
Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж биедээ хүнд гэмтэл авсан цагдаагийн алба хаагчийг өнөөдөр 11.00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан боловч хохирогчийн биеийн байдал муудан хагалгаа амжилтгүй болж нас баржээ.
"Эмнэлгийн байгууллагаас бүхий л арга хэмжээ авсан боловч харамсалтай нь алба хаагчийн маань биеийн байдал маш хүнд байсан учир аварч чадсангүй" хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.



