2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээн хэргийн газраас зугтаасан байна.
Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгааг ЦЕГ-аас мэдээлэв.
Улмаар гэмт этгээдүүд тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ийн уул руу зугтаажээ. Уг хэрэгт 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр, 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг 102 дугаарын утсанд авч байна.
Эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байжээ.
Эх сурвалж: ЦЕГ