x

ТАНИЛЦ: Асуудал шийдэж, инновац нутагшуулах төслүүд

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгуулсан билээ. Энэ үеэр хотын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах,  эдийн засаг, бизнес, дэд бүтцийн шинэ боломж бий болгох 50 төслийг танилцуулсан юм. Хотын дарга Д.Сумъяабазар “Шинийг санаачилж, ая тухыг бүрдүүлж, иргэдийн амьдралыг хөнгөвчилж, үнэ цэн бүтээж буй төсөл, хөтөлбөрүүдийг нийслэлийн зүгээс үргэлж дэмжиж ажиллах болно” хэмээн онцолж байлаа.

Гялгар уут дахин боловсруулах төсөл

Улаанбаатарт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, эко хэрэглээг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь нэн чухал билээ. Тэгвэл энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг "Пластик центр" ХХК нь хаягдал гялгар уутыг дахин боловсруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тодруулбал, хаягдал гялгар уутаар жорлонгийн доторлогоо, бохирын хуванцар худаг үйлдвэрлэж байна. Гэр хороолол, амины орон сууцны жорлонд ашигладаг төмөр худаг зэвэрч мууддаг бөгөөд харин хуванцар бүтээгдэхүүн нь ашиглалтын явцад зэврэхгүй, байгальд ээлтэй шийдэл аж. Тус компани өнгөрсөн оны байдлаар нийт 2800 тонн гялгар уутыг дахин боловсруулж, 45 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Дахивар хаягдал цуглуулагч автомат машин

Хог хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй нэг асуудал бол цуглуулах. Энэ асуудлыг шийдэхээр дахивар хаягдал хүлээн авдаг төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээжээ. Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Өнгө нэм Ви Эм”  компани өдөр тутмын хэрэглээнээс хамгийн их үүсдэг дахин боловсруулах боломжтой дахивар хаягдлыг хүлээн авах зориулалттай автомат машинаа танилцуулсан нь энэ. Тухайлбал, хуванцар савыг хүлээн авч доторх хийг нь шахан гаргаад дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгодог байна.

Хямд кофе “түгээгч”

Ажлын байран дээрээ хямд кофе хүссэн үедээ уух боломжийг "Энботикс" ХХК олгож байна. Тус компаниас танилцуулсан өөртөө үйлчлэх кофены автомат машин, бүрэн автомат хоолны машин нь байгальд ээлтэй инновацлаг шийдлүүдээрээ хүмүүсийн цаг завыг хэмнэх зорилготой аж. Албан байгууллага, компаниуд ажлын байран дээрээ байршуулж болох эдгээр машин нь кофе, хоол бэлдэх цагийг хэмнэж, өртгийг багасгаж буйгаараа онцлог. Ийм машинаас нэг аяга американог 3900 төгрөгөөр худалдан авах боломжтой юм.

Терминал үйлдвэр

Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нэгэн шийдлийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хот руу нэвтэрдэг товчоод дээр 6-8 терминал үйлдвэр барьснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээс хүнсээ хямд, чанартайгаар нь авах боломжтой болох юм. Товчоод дээр байрласан эдгээр терминал дээр мах, ногоо зэрэг бүтээгдэхүүнийг хүлээн авч, чанар, стандарт, аюулгүй байдлыг ханган нийслэлийн дэлгүүр, борлуулагчид руу хүргэнэ. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний нөөц тасалдах, үнэ өсөх, тээвэрлэлтийн явцад чанар алдагдах зэрэг эрсдэлээс сэргийлэх юм. Хамгийн гол нь дундын зуучлагчаар дамжилгүйгээр бүтээгдэхүүнийг нийлүүлэх учир үнэ хямд байх боломжтой аж.

Шийдэл дүүрэн “Шинэ тойрог зам”

Улаанбаатар хотын автомашин хүн амынхаа өсөлттэй уралдан нэмэгдсээр байна. Хэдэн жилийн өмнө нийслэлд өдөрт шинээр мэндэлж буй хүүхдийн тооноос ч илүү автомашин гаалиар орж ирдэг гэсэн статистик мэдээлэл гарч байв. Ийнхүү гэрлийн хурдаар автомашины тоо нэмэгдэхийн хэрээр гэртээ харихыг хүссэн нийслэлчүүд зам дээрээ түгжрэх нь ихсэв. “Шинэ тойрог зам” нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан, хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 88 км зам байх юм. Энэхүү зам нь хойд тойрог, урд хэсгийн, босоо чиглэлийн гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Их хотын ногоон булан

"Рио Тинто Монгол" компани нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн зүрхэн хэсэгт байгуулж буй ногоон паркийн төслөө танилцууллаа. Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг тэд ногоон байгууламжаар тохижуулах юм. Ирээдүйд бий болох ногоон хүрээлэнгийн 80 хувь нь ногоон байгууламж, ботаникийн цэцэрлэг, 20 хувь нь тухлах талбай буюу суух сандал, саравч, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байх юм. Ийнхүү хотын төвд олон нийтийн орон зай бий болгосноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурах, сэтгэл санаа тайван байх, сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэх, нийгмийн хүчин зүйлс талаас соёлыг дэмжиж, нийгмийн ялгаатай байдал буурна.

Улаанбаатар дахь “Норд Арт”

ХБНГУ-д жил бүр болдог орчин үеийн дүрслэх урлагийн “Норд Арт” үзэсгэлэнг Улаанбаатар руу “татах” төслийг форумын үеэр мөн танилцууллаа.

Соёлын аялал жуулчлалыг эрчимжүүлэх хүрээнд энэ жилийн долоодугаар сарын 28-наас есдүгээр сарын 30 хүртэл олон улсын есөн уран бүтээлчийг Монголд урих юм. Тэд монгол түүхий эд буюу боржин чулуу, төмөр дээр томоохон хэмжээний уран бүтээлүүд хийж Монголд үлдээх аж. Нийт 800 сая төгрөгийн үйлдвэрлэлийн өртгөөр дунджаар 4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх уран бүтээлийг Монголд туурвиулан үлдээх, ингэснээр соёл урлагийн аялал жуулчлалыг дэмжих боломж гэж уг төслийн талаар онцолсон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 30 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 48 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top