Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баяр 2018 оны 10 дугаар сарын 11-12 өдрүүдэд болж өнгөрлөө.
Баярын хурлын нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөний сайд нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэжээ. Нийт хуралд оролцогсдод тэмдэглүүштэй чухал үйл явдал болсон нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрыг Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасан юм.
Анх Ардын засгийн газраас “Аливаа хэмжүүрийн дүрэм”-ийг батлан, Монгол Улсад мөрдөх хэмжүүрийн нэгжийг тогтоосон нь хэмжил зүй, стандартчиллын байгууллагын эх үүсгэл болж, өдгөө хөгжил, дэвшлийн 95 жилийн түүхийг бүтээлцсэн тус байгууллагыг Төр засгаас өндрөөр үнэлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ёслол хүндэтгэлтэйгээр Алтан гадас одонг гардуулжээ.



