x

С.Зориг агсны хэлсэн ОНЦЛОХ 12 ЭШЛЭЛ

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм. Түүхэнд энэ өдрийг Монголчууд "хар өдөр" хэмээн нэрлэх болсон билээ. 

С.Зориг агсны хэлсэн хэд хэдэн алдартай эшлэлийг Монголчууд мэднэ. Энэ нь өдгөө түүнийг ямар үзэл баримтлалтай, алсыг харсан хүн байсныг гэрчилдэг. Ингээд түүний хэлсэн олон алдартай үгнээс 10 онцлох эшлэлийг хүргэж байна.

  1. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг. /гадаадад сурдаг дүү охиндоо бичсэн захидалд.../
  2. Бидний хувь заяа бидний гарт л байна.
  3. Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
  4. Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүст зайлшгүй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ үгийг сонсохгүй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгүй зүйл.
  5. Улс төрч өөрөө асар ухаантай хүн байх шаардлагагүй. Тодорхой хэмжээний өргөн мэдлэг, хүмүүсийг өөртөө татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хүний оюуныг зөв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бөөгнөрүүлээд чиглүүлж чаддаг байх нь чухал. Чадалтай хүмүүстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.
  6. Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хүмүүсийг ажилтай болгох нь чухал.
  7. Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бүлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бүлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах түвшинд орно.  
  8. Би "хамгийн" гэдэг үгэнд дургүй. "Хамгийн" гэж ганц юм хэзээ ч байхгүй. 
  9. Манайхан УИХ-ын гишүүн болчихоор өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна. 
  10. УИХ-ын гишүүд бид бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ улс чинь яаж нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг нийгэмтэй болох юм бэ?!
  11. Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедээ итгэж байж л хөгжинө.
  12. Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Алтантуяа (172.70.242.180)
    Сосорбарам чухам үнэнийг маш ойлгомжтой хэлжээ
    2023 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 14 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 25 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 48 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 53 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 14 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 33 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top