x

Зам тээврийн ослын улмаас нийслэлд 30 хүн гэмтэж бэртсэнээс 9 нь бага насны хүүхэд байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 607 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 426 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.

Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтэж бэртсэнээс 9 нь бага насны хүүхэд байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 111 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 4 жолооч осолд холбогджээ. 

Орон нутагт бүртгэгдэж буй ноцтой зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдэж байх бөгөөд энэ төрлийн осол нь хурд хэтрүүлснээс шалтгаалж байна. 

Тээврийн хэрэгслийн хурдыг нэмэгдүүлж богино хугацаанд урт зам туулах нь эдийн засгийн хувьд болон хугацаа хэмнэх зэрэг дээр ашигтай боловч хөдөлгөөний аюулгүй байдал талаас нь авч үзвэл тийм ч сайн үзүүлэлт биш гэдгийг жолооч та анхаараарай.  

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал: 

  1. 2018.10.14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бяцхан хөтөл” гэх газар асфальтан замд Prado маркийн автомашин онхолдож жолооч М-ын амь нас хохирсон,
  2. Мөн БЗД-ийн нутаг Дарь эхийн задгай хашаан дотор H.Porter маркийн автомашин нь хөдөлгөөн эхлэх үедээ хашаандаа тоглож байсан 2 настай Э-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой ослуудыг тус тус шалгаж байна. 

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 18 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдсэн байна. 

Сэрэмжлүүлэг!!!

Сүүлийн үед бага насны хүүхэд нь бие жижиг, аюул, ослыг таньж мэдэх чадвар дутмаг анхаарал болгоомжгүйгээс болоод хороолол дотор эсхүл зогсоолоос хөдөлж байгаа болон ухрах хөдөлгөөн хийж буй автомашинд мөргүүлэх тохиолдол бүртгэгдэж байна. Иймд хүүхэд тань хаана тоглож байгааг анхаарч, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг шалгаж хөдөлгөөнөө эхлүүлэхийг анхааруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 1 цаг 30 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 1 цаг 39 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 6 цаг 25 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 6 цаг 26 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 6 цаг 29 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 6 цаг 35 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 6 цаг 36 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 6 цаг 38 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 6 цаг 43 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 6 цаг 44 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 6 цаг 45 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 6 цаг 47 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 6 цаг 52 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 6 цаг 53 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 6 цаг 54 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 6 цаг 55 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 8 цаг 2 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 8 цаг 12 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 8 цаг 22 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 8 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top