Нийслэлийн Газрын албанаас санаачлан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байршуулжээ.
Мэдээллийн самбарт газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбар, авто зам, зуслангийн хил, ой, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, гол, булаг, усан сан бүхий газрын эрүүл ахуйн бүс, намаг, үерийн далан, цахилгааны шугам, дэд өртөө зэрэг хориглолт хамгаалалтын бүсүүд болон зуслангийн амнуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг тусгасан байна.
Ингэснээр иргэд зурагт мэдээллийн самбараас өөрт хэрэгтэй бүх төрлийн мэдээллийг авах бүрэн боломжтой болжээ.
Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ





