x

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн танилцуулга

Хуульд стандарт, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гадаад худалдаанд өргөн хэрэглэгддэг онцлогийг харгалзан уг хуульд зааснаас бусад нэр томьёог Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр, олон улсын стандартын байгуулллагын баталсан стандарт, аргачлалд заасны дагуу ойлгож хэрэглэхээр тусгалаа.

Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт буюу техникийн зохицуулалтыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлах, шаардлагатай тохиолдолд уг техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилав. Энэхүү техникийн зохицуулалтын төслийн талаар ДХБ-ын гишүүн орнуудад мэдээлэх үүргийг стандартчиллын асуудал хариуцсан агентлаг хүлээнэ. Түүнчлэн ДХБ-ын гишүүн орнуудаас санал болгох гадаад худалдаанд хэрэглэх техникийн зохицуулалтыг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэхээр хуульд тусгалаа.

Стандартчиллын баримт бичигт үндэсний стандарт, байгууллагын стандарт, олон улсын болон бүс нутгийн стандарт, зөвлөмж, тэдгээрт нийцүүлэн гаргасан гадаад улсын стандарт хамаарах, үндэсний стандартыг сонирхогч талууд зөвшилцлийн үндсэн дээр боловсруулж, стандартын асуудал хариуцсан агентлаг батлахаар, байгууллагын стандартыг аж ахуйн нэгж, байгууллагууд үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлтэд шаардлагад нийцүүлэн боловсруулж хэрэглэхээр тусгав. Энэ шаардлагыг хангаагүй стандартаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон болно.

Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд заавал хамруулах бөгөөд уг бүтээгдэхүүний жагсаалт, Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батлах юм. Тохирлын үнэлгээг итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгуулага хийх ба үүнд лаборатори, техникийн хяналт, баталгаажуулалтын байгууллага хамаарна. Гадаад улсын итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх бол Шадар сайдын дэргэд ажиллах Итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлэхээр хуульчиллаа.

Стандарт, техникийн зохицуулалтын улсын хэмжээний мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх Мэдээлэл, лавлагааны төв нь агентлагийн бүтцэд ажиллах бөгөөд энэхүү санд стандартчиллын баримт бичиг, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний журам, гэрээ хэлэлцээр, бусад холбогдох техникийн баримт бичгийн албан ёсны эх, эсхүл хуулбар хувийг цахим болон цаасан хэлбэрээр хадгална.

Хуульд стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, итгэмжлэлийн шинжээч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүргийг тусгайлан заасан.

Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу олгосон тохирлын үнэлгээний итгэмжлэл нь гэрчилгээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх тухай заалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон хууль батлагдсантай холбогдуулан үндэсний стандартын баримт бичгийн үзлэгийг зохион байгуулж, техникийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулж батлах, уг хуульд заасан дүрэм, журмыг 2018 оны III улиралд багтаан шинээр болон шинэчлэн батлах зэрэг зохицуулалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Уг хууль батлагдсанаар хэрэглэх стандартаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө сонгох боломж бий болсноор дэвшилтэт техник технологиор бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улс, бүс нутаг, гадаад орны стандартыг сонгон хэрэглэх эрх нээлттэй болж байна. Олон улсын болон гадаад орны дэвшилтэт стандартыг хэрэглэх эрх зүйн орчин бий болсноор үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах, шинэ технологи эзэмших өргөн боломж, нөхцөл бүрдэж, улмаар тэдгээрийн өрсөлдөх чадвар дээшилж, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Стандартыг сонгон хэрэглэх гэдэг нь стандартыг мөрдөхгүй байна гэсэн ойлголт огтхон ч биш, аль стандартыг хэрэглэхээ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч өөрөө мэдэж шийдвэрлэх тухай асуудал бөгөөд гол нь Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүхэн үндэсний стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй байна.

Бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор тохирлын үнэлгээнд зайлшгүй хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар шинэчлэн баталснаар экспорт, импортын бүтээгдэхүүнийг хил, гаалиар нэвтрүүлэхэд хамрагдаж байсан барааны тоо хоёр дахин буурч, шаардлагагүй хяналт шалгалт, хүнд суртлын ажилбарууд ихээхэн багасах болно.

Итгэмжлэлийн байгууллагын хараат бус байдлыг энэ хуулиар олгосноор итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх бөгөөд одоогийн тогтолцооны гажиг засагдаж байгаа юм. Ингэснээр бараа, бүтээгдэхүүнд Монгол Улсад олгосон тохирлын гэрчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэх болно.

 Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 15 цаг 52 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 15 цаг 53 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 15 цаг 55 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 15 цаг 56 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 15 цаг 57 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 15 цаг 58 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 15 цаг 59 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 16 цаг 1 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 3 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 2 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 4 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 9 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 10 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 11 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 13 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 46 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 50 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 20 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 20 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top