Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргалаа.
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09:00 цаг байхаар тогтоожээ.
Захирамжийг:
-
Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба
-
Нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ
-
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд
-
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
-
Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм.
Харин ажлын дуусах цаг нь 18:00 байна.
ЗАХИРАМЖ:

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



